***GEGEEHEN* *GOOD*

2007-07-29

Эр хүнийг яаж уургалах вэ?

Ангилал: ZOBOLGOO

Эр хүнтэй танилцах нь их эмзэг бөгөөд чухал асуудал тул тусгай мэдлэг, чадвар шаардагддаг. Та манай зөвлөгөөг дагавал хүссэн "ан" чинь өөрөө хөлд чинь унаж ирнэ.

Би ямархуу харагдаж байна?
Хувцас: Загвар зохион бүтээгчид юу ярих нь хамаа алга. Эрчүүд их хуучинсаг хүмүүс тул джинс, өмдний хослол бүү өмс! Yргэлж банзал өмсөж явбал их хүүхэмсэг, донжтой харагдах болно. Мөн тод өнгийн нүдэнд тусахаар малгай эсвэл ороолт зүүгээрэй. Улаан, ногоон мэтийн өнгөтэй.

Нүүр будалт: Харин нүүрээ бүү тод буд. Аль болох бага будаг шунх түрхээрэй.

Yс засалт: Эрчүүдийн ухамсрын гүнд хүй нэгдлийн үед арслан заан агнаж явахад нь агуйн үүдэнд урт үст гоо бүсгүй хүлээж байсан дурсамж хадгалагдаж байдаг тул сул тавьсан урт үс тэднийг соронзон шиг л татна. Хэрэв та богино үстэй бол сэвсгэр маягаар үсээ янзла, эсвэл ганц нэг туг үсээ замбараагүй хая.

Харц: Эрчүүдийг нарийн бэлхүүс, том хөх, урт хөлнөөс илүүтэй бүсгүй хүний харц татдаг. Хамгийн гол нь нүдэнд гал дүрэлзэж байх ёстой ажээ.

Агнах газар
Хурим: Сүйт хархүүгийн найзууд бүгд цугларч, хүмүүс бүгд хөгжил хөөртэй, биеэ чөлөөтэй авч явдаг тул танилцахад хамгийн тохиромжтой газар. Хүнтэй танилцах магадлал 60 хувь.

Нохойгоо салхилуулах: Цэвэр агаарт хайртай нохдынхоо талаар санал бодлоо солилцож байтал яриа аяндаа хувийн асуудал руу гулсан орж, утсаа солилцож төгсдөг. Хүнтэй танилцах магадлал 60 хувь.

Аялал, жуулчлал: Адал явдал, эрсдэлтэй паянг хайгчид аль хэдийн нөхөртэй болцгоосон байдаг. Онцгой, хээрийн нөхцөлд бүсгүй хүний ямар нэг өө согог эр хүний хувьд утга учиргүй болдог. Танилцах магадлал 65 хувь.

Ажил дээр: Хамтын хөдөлмөр оргилуун халуун янаг амрагийн явдалд их нөлөөтэй. Хүнтэй танилцах магадлал 70 хувь.

Нийтийн тээвэр: Нэг харц шидэхэд л хангалттай. Танилцах магадлал 80 хувь хүртэл.

Магтаалын хариу
Ямар ч эр танилцсаны дараахан магтаал урсгаж өгдөг. Харин үүнд хүүхнүүд бид бэлэн биш байдаг. "Чи ямар гоё цамц өмсөө вэ?" гэхэд ";өө, бараг 100 жил болсон хуучин цамц юм л даа" гэхийн оронд "Баярлалаа. Надад ч бас таалагдаж байна" гээрэй.
"Яасан аятайхан ээмэг вэ?" гэж магтахад "Баярлалаа, анхаарч харсанд чинь. Би сонгох гэж их удсан шүү" гэх мэт.
Хэрэв та тороо мэдлэгтэй хаях юм бол өчнөөн олон сүйт хархүү баригдах болно. За, яахав. Ганц чанартайг барихад л болоод явчихна.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Миний сэтгэлийн толь

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://www.emsudlaach_sclub.mn
. http://www.moh.mn
. http://www.nchd.mn
. http://www.open-government.mn
. http://www.103.mn

Найзууд

. yuki
. xvv
. Tsogtbaatar
. donika
Бичлэг: 15 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax