***GEGEEHEN* *GOOD*

2009-01-14

oyutnii tetgeleg *6

2009 оноос Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн
газрын тэтгэлгээр оюутан суралцуулна



Сонгон шалгаруулах оюутны тоо: 7 бакалаврын оюутан

Суралцах мэргэжил: Итгэмжлэгдсэн их сургуулиудад суралцах боломжтой бүх мэргэжлээр

Суралцах хугацаа: Хэлний бэлтгэл 1 жил, бакалаврын сургалт 4 жил

Тавигдах шаардлага:
• 1984 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш төрсөн Монгол улсын иргэн байх
• 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
• Эрүүл мэндийн хувьд БНСУ-д удаан хугацаагаар суралцах боломжтой байх (жирэмсэн болон одоогоор эмчилгээ хийлгэж буй хүнийг шалгаруулалтад оруулахгүй)
• Сургуулийнхаа эхний 10-т ордог тэргүүний оюутан байх (сурлагын дүн 80%-иас дээш байх)
• Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх
• БНСУ-д бакалаврын чиглэлээр суралцахаар бүртгүүлээгүй байх
• Англи болон Солонгос хэлний өндөр мэдлэгтэй байх

Тэтгэлгийн хэмжээ:
• Тэтгэлгийн хугацаа: Хэлний бэлтгэлд 1 жил, бакалаврын сургалтад 4 жил
• Тэтгэлгийн хэмжээ: Хоёр талын онгоцны билет, сургалтын төлбөр, хэлний бэлтгэлийн төлбөр, сар бүрийн амьжиргааны тэтгэлэг (800,000 вон), эмнэлгийн даатгал г.м.

Бүртгэл:
• Бүртгүүлэх газар: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 202 тоот өрөө (утас: 322552)
• Бүртгэлийн хугацаа: 2009.1.12-ны өдрөөс 2009.1.16-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Бүрдүүлэх баримт бичиг:
• Анкет (маягтын дагуу)
• 2 хувь өнгөт цээж зураг (4*5 хэмжээтэй, өнгөт)
• Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар 1 хувь
• Суралцаж буй их, дээд сургуулийн дүнгийн тодорхойлолт 1 хувь
• Сургуулийн захирал, анги даасан багшийн тодорхойлолт (маягтын дагуу)
• CV анкет 1 хувь (маягтын дагуу)
• Тангарагийн бичиг 1 хувь (маягтын дагуу)
• Сургалтын төлөвлөгөө 1 хувь (маягтын дагуу)
• Эрүүл мэндийн тодорхойлолт 1 хувь (маягтын дагуу)
• Англи, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримтын хуулбар (сүүлийн 2 жилийн дотор өгсөн байх шаардлагатай)
• Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

Анхаарах зүйл:
• Бүх бичиг баримтыг солонгос эсвэл англи хэл дээр бүрдүүлэх ба англи хэл дээр бус материалыг орчуулгын төвөөр орчуулуулж, нотариатаар баталгаажуулсан байна
• Маягтуудыг вэб хуудаснаас татан авч ашиглах ба бүрдүүлж өгсөн бичиг баримтыг буцаан олгохгүй
• Бичиг баримтын агуулга тодорхойгүй эсвэл бүрдэл нь дутуу байх тохиолдолд шалгаруулалтаас хасна

Вэб хуудас:
http://yoohak.niied.go.kr→Korean Government Scholarship Program→FAQ
http://www.niied.go.kr→공지사항
“2009 Korean Government Scholarship Program-Undergraduate Students”



Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2009-09-24 -

Бичсэн: Gegeehen
yer ni iimerhvv hotolbor jil hild bdag yum shig bnlee
ruhain ulsiihaa elchin deer ochood medeelel ab.
. Шууд холбоос

2009-03-10 - Hello

Бичсэн: Hey1105
Dahiad iimerhu hutulbur yvah bolvuu?
. Шууд холбоос

Миний тухай

Миний сэтгэлийн толь

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://www.emsudlaach_sclub.mn
. http://www.moh.mn
. http://www.nchd.mn
. http://www.open-government.mn
. http://www.103.mn

Найзууд

. yuki
. xvv
. Tsogtbaatar
. donika
Бичлэг: 2 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax