***GEGEEHEN* *GOOD*

2007-07-08

ongo

Ангилал: XAIR
Гоёл, соёл: ӨНГӨНИЙ ХVЧ

Өнгийг нь чадамгай сонгосон хувцасны тусламжтайгаар та эрчvvдийн анхаарлыг ч татаж чадна, бас шvтэн бишрэгчээ өөрөөсөө тvлхэж ч чадна. Гэхдээ аль ч тохиолдолд та хувцсаа нягт нямбай сонгох болдог. Эхний тохиолдолд хувцас таны

бахархдаг зvйлийг танд ашигтайгаар тодруулсан байвал, харин хоёр дахь тохиолдолд та ихэмсэг хэрнээ хvйтэн харагдахаар хувцаславал сайнсан.
Гоёж гангалаад, эрхшээлдээ оруул
Мэдээж, бид бvгдээрээ адил бус, хэн нэгэнд нь хөх ягаан өнгийн хувцас зохидог байхад, харин нөгөөд нь цайвар цэнхэр өнгө гайхалтай гоё харагддаг. Ингэхдээ өнгөнд бусдад нөлөөлөх асар их хvч агуулагдаж байдаг гэдгийг хvvхнvvд бид байнга санаж явах ёстой. Өнгийг судалснаар бид эрчvvдийг эрхшээлдээ оруулах асар их хvчтэй болдог. Ингээд өнгөний нөлөөний тухай богинохон курсыг танд санал болгож байна.

Саарал, хар хөх, хар ногоон, тvvнчлэн улаан хvрэн, бэхэн ягаан туяатай хөх өнгө нь ажил хэрэгч хvмvvст тохиромжтой. Мэдээж, ийм өнгийн хувцсыг ямар ч нөхцөл байдалд өмсөж болно. Гэлээ гэхдээ ийм өнгийн хувцсыг аливаа нэг нээлт, гэрээ хэлцэл хийх гэх мэтчилэн албан ёсны арга хэмжээнvvдийн vед өмсвөл илvv тохиромжтой. Ийм өнгийн хувцас сайхан харагдуулахаас гадна ажил хэрэгч уур амьсгалыг бий болгодог.

Өөр хувилбарыг авч vзье. Таныг vдэшлэгт, эсхvл төрсөн өдөрт урьсан гэж бодъё. Гэтэл тэнд танд таалагддаггvй, уйтгартай хvмvvс ирнэ гэдгийг та сайн мэдэж байгаа ч бас очихгvй байж болохгvй, тэгэхлээр бусдын анхаарлыг татахгvй байхыг хичээх хэрэгтэй болох нь. Бусдын анхаарлыг татахгvй байхын тулд хул, гичийн ногоон болон элсний өнгөтэй хувцас, гоёл чимэглэлийн зvйл сонгохыг танд санал болгож байна. Байгаль орчны өнгө болох эдгээр өнгөнvvд нь бусдын нvдэнд өртөхгvй байхад маш тохиромжтой. Ийм өнгийн хувцас өмссөн эмэгтэй бусдаас ялгарч харагддаггvй бөгөөд эргэн тойрны хvмvvстээ “Намайг битгий анхаар” гэж хэлэх мэт байдаг.

Хvндэт зочноо тайвшруул
Хайртай хvнтэйгээ уулзахдаа ямар өнгийн хувцас сонгох вэ? Романтик өнгийг хоёр бvлэгт хувааж болдог бөгөөд бvлэг бvр өөрийн зориулалттай байдаг байна. Зөөлөн, энхрий харагдуулдаг цайвар шар, цайвар ягаан, цайвар цэнхэр өнгө нь энхрий ялдам, ойр дотно харьцааг бий болгодог учир гэртээ ч юм уу, тайван байдалд романтик болзоонд ийм өнгийн хувцас өмсөх нь хамгийн тохиромжтойг эмэгтэй хvн бvр мэддэг байх ёстой. Ийм өнгийн хувцас өмссөнөөрөө та зочиндоо:–“Хайрт минь, чамайг ирсэнд би их баяртай байна. Битгий сандар, айх хэрэггvй” гэдгийг vг хэлэхгvйгээр ойлгуулж чадна.

Улаан –гал, хvсэл тачаалын өнгө
Хэрвээ та зоогийн газар, шөнийн клуб гээд олон хvн цугласан газар болзсон байгаад, эрчvvдийн зvрх сэтгэлийг шархлуулахаар шийдсэн бол тод, гялалзсан, өдөөсөн хувцас сонгохыг танд зөвлөж байна. Энэ тохиолдолд танд час улаан өнгийн хувцас хамгийн тохиромжтой. Хэрвээ бараа нь муу зарагдаж байвал тvvнийг час улаан өнгийн хайрцагт хийж тавихад “дорхноо зарагддагийг” дэлгvvрийн худалдагчид аль эртний анзаарсан байна.

Тод улаан нь баярын, бас аюул ослын өнгө. Яг энэ өнгө ихэнх эрчvvдийн анхаарлыг маш их татдаг байна. Тийм учраас хэн нэгэнд дур булаам харагдахыг хvсэж байвал улаан даашинз, эсхvл час улаан цамц, vгvй бол ийм өнгийн зvvлт чимэг зvvгээрэй. Тэгвэл та vнэхээр гайхамшигтай, дур булаам харагдах болно шvv.
Тод улаан өнгийн хувцас өмсөх дургvй хvvхнvvд өөрсдийгөө дутуу vнэлдэг болох нь сэтгэл судлаачдын судалгаагаар тогтоогджээ. Хэрвээ та тэдний нэг бол өөрийн сул талтай тэмцэж, улаан өнгийн хувцас аль болохоор их өмсөөрэй. Тvvнчлэн улаан нь хvсэл тачаалын өнгө учраас алсын зайнаас ч галын дөл шиг төөнөдөг байна.

Харин тод ягаан өнгө нь романтик итгэл найдварын бэлэг тэмдэг болдог. Хэрвээ эрэгтэй хvн хайртай бvсгvйгээ ягаан өнгөөр зурж байвал дурлачихжээ гэсэн vг. Эндээс дvгнэлт хийхэд хайртай хvнийхээ зvрх сэтгэлийг эзэмдэхийг хvсвэл аль болохоор ягаан өнгийн хувцас өмсөөрэй.

Дашрамд хэлэхэд цагаан өнгийг уламжлал ёсоор гэнэн хонгор, цэвэр ариуны бэлэг тэмдэг гэж vздэг бөгөөд улаан өнгөнөөс дутахгvй эрчvvдийн анхаарлыг татдаг байна. Цасан цагаан өнгийн хувцас өмссөн бvсгvй эрчvvдэд өөрийн эрхгvй итгэлтэй, шударга, зорилготой хvн гэсэн итгэл төрvvлдэг учраас гайхах хэрэггvй. Тийм учраас ийм хvн рvv хvмvvс татагддаг байна.

Хар өнгө улаанаас дутахгvй
Бусдыг татах увдисаараа улаанаас дутахгvй бас нэг өнгө байдаг. Энэ бол бvхнийг ялагч дур хvсэл, vйлийн vртэй хvсэл тачаалын хар өнгө. Гэвч хар өнгийн хувцсыг тас хар дэвсгэр дээр тод гялалзах гялалзсан зvvлт чимэглэлээр чимсэн нь дээр.
Хар өнгийн хувцсан дээр алмааз эрдэнэс маш сайхан харагддаг. Хэрвээ танд ийм зvvлт чимэг байхгvй бол санаа зовох хэрэггvй. Нулимс шиг тунгалаг уулын болор зvvлт чимэг ч бас зvvж болно. Хэрвээ та өнгөлөг сайхан арьстай бол нуруундаа гvнзгий ухлаадастай гоёлын хар даашинз сонгохыг танд зөвлөж байна. Ийм хувцас гоёмсогоос гадна дур булаам сайхан харагдуулдаг.
ВЕНЕРА сонин

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Миний сэтгэлийн толь

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://www.emsudlaach_sclub.mn
. http://www.moh.mn
. http://www.nchd.mn
. http://www.open-government.mn
. http://www.103.mn

Найзууд

. yuki
. xvv
. Tsogtbaatar
. donika
Бичлэг: 16 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax