***GEGEEHEN* *GOOD*
2007-07-29
Танихгүй болзоо
Танихгүй болзоо
[ 2006-12-12 ]
Одоо шинжлэх ухаан, техник хөгжиж түүнийгээ дагаад хүмүүсийн зан чанар, хэрэглээ өөрчлөгджээ. Жишээлбэл, интернэт, электрон шуудан, чат, гар утас ашиглан танилцах явдал ихэссэн байна. Мэргэжилтнүүд үүнийг “Танихгүй болзоо” гэж нэрлэдэг бөгөөд ингэж танилцсан хүмүүстэйгээ уулзах, болзох нь хамгийн аюултай, бүтэлгүй, тэнэг зүйлд тооцогддог байна. Гэвч яаж ч анхаарулж, урьдчилан сэргийлсээр байхад өнөөдөр дэлхий даяар энэ бүтэлгүй тэнэг үйлдлийг олон зуун сая хүмүүс өдөр тутам хийдэг бөгөөд энэ хэмжээгээрээ гэмт халдлагад өртдөг гэсэн судалгаа ч байдаг ажээ. Ийм аргаар хүнтэй танилцдаг хүмүүсийн нийтлэг нэг шинж нь худлаа ярих гэнэ. Тэдний 96 хувь нь өөрийнхөө талаар болон бусад зүйлсийн талаар танд худал хэлэх бөгөөд тэдний ярьсан зүйлсийнх нь 2-4 хувь нь л үнэн байдаг гэнэ. Харин нийтлэг алдаа нь өөрийнхөө тухай үнэнийг бичиж, сургууль болон гэрийнхээ хаягийг зааж өгөх явдал юм. Мөн ингэж танилцсан хүмүүсийн эмэгтэйчүүд нь болзоондоо идэвхитэй ирдэг бөгөөд эрчүүдийнх нь 45-60 хувь нь л ирдэг гэнэ. Ингэж танилцдаг хүмүүсийг ерөнхийд нь 4 хувааж үздэг:
Насанд хүрээгүйчүүд
Насанд хүрээгүй хүүхдүүдэд утсаараа мессэж бичиж, чатлаж суух цаг зав их байх бөгөөд тэднийг эцэг эх нь болзоонд явахыг нь мэдээж зөвшөөрөхгүй учраас тэд хэзээ ч болзоондоо ирэхгүй. Тэд ихэвчлэн өөрсдийн насыг нэмж хэлэх бөгөөд ярьж, бичиж байгаа зүйлүүд нь гэнэн, сайтар ажиглавал хүүхэд гэдэг нь мэдэгдэнэ. Та ийм харилцагчтай болсон бол танд нэг их муу зүйл болохгүй юм байна. Мөн эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй харилцаж байгааг нь мэдэж байх шаардлагатай бөгөөд хаашаа явах гэж байгааг нь мэддэг байх хэрэгтэй.
Бүрэг нийгмийнхэн
Энэ ангилалд багтаж байгаа хүмүүс ихэвчлэн зожиг, бүрэг, ичимхий хүмүүс байдаг. Тэд амьдрал дээр хүнтэй харьцаж сураагүй, хэтэрхий гүн ухаанч, бас дэндүү ичимхий байдаг аж. Ийм хүмүүс болзоондоо ирэх нь юу л бол. Харин дараа нь ямар нэгэн шалтаг хэлж болзоондоо ирээгүйдээ танаас уучлал гуйн, цаашид харилцсан хэвээр байхыг хүснэ. Бусадтай нүүр тулан уулзаж, юм яриж чаддаггүй, эсрэг хүйстнүүдтэйгээ нэг ч үг сольж чаддаггүй хүмүүст электрон шуудан, мессэж ашиглан бусадтай харилцах нь амар байдаг. Хэрэв та ийм харилцагчтай болсон бол цагаа үрэхийн л нэмэр дээ.
Программистууд
Байнга ажил дээрээ, ялангуяа компьютерийн ард суудаг хүмүүс чатаар хүнтэй танилцах нь элбэг бөгөөд тэдний ихэнхи нь программистууд байдаг учир энэ ангилалын нэрийг программистуудаар нэрлэх болжээ. Тэдний тал хувь нь болзоондоо ирдэг бөгөөд ихэвчлэн нүдний шилтэй, үсээ ч самнаагүй шахуу, хайш яаш хувцасласан хачин эрчүүд байдаг аж. Мөн тэдний болзоондоо ирдэггүй тал хувийнханд нь комьютерийнхээ араас босох ч сонирхол байдаггүй юм байна. Та ийм харилцагчтай болж, тэр чинь болзоондоо ирсэн тохиолдолд таны дургүй хүрэх болно. Эсвэл та эрчүүдийг өрөвдөж магадгүй юм. Харин сайн зүйл гэвэл тэд ямар нэгэн муу санаа агуулаагүй байдгаас гадна үнэхээр тантай болзохыг хүссэн учраас ирсэн гэдгийг нь санаад урмыг нь хугалахгүй байхыг хичээгээрэй.
Дон Жуан
Энэ ангилалд хамгийн муу эрчүүд ордог. Тэдний ярьж бичиж байгаа зүйлс нь хамгийн сайн сайхан, ихэвчлэн өөрийгөө хамгийн төгс төгөлдөр мэтээр ойлгуулдаг ба таныг өөртөө татаж, болзоонд ирүүлснийхээ дараа юу ч хийж мэдэх улсууд. Тэдний ихэнхи нь гэмт хэрэгтнүүд, эсвэл гаж донтонгууд байдаг гээд төсөөлөөд үз дээ. Хэрэв та сайн ажиглаж чадвал тэдний мессэжүүдээс хэн болохыг нь мэдэж чадах бөгөөд ийм харилцагчтай болзоонд явахаас эрс татгалзах хэрэгтэй. Мөн цаашид ч холбоотой байх хэрэггүй л болов уу.
Уншсан: 2927
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|