Хэн бvхний танил одод, сайхан хvvхнvvд хөмсгөө өөрийн гоо vзэмжийн нэг томоохон vзvvлэлт гэж бодож арчилдаг байна. Сайхан зассан хөмсөг ямагт өөдрөг, жавхаатай харагдуулдаг. Хөмсөг засах аргачлалын талаар цөөн vг дурдъя.
1. Хөмсөг ямагт нvднийхээ хэлбэрийг дагадаг тул эхлээд нvднийхээ хэлбэрийг сайн мэдэх хэрэгтэй. Хөмсөгний урд vзvvр нь нvдний дотор талын булантай чацуу байх ёстой.
2. Хөмсөгний /нvднийхээ хэлбэрээс хамаарч/ 2/3 юм уу 4/3 нь дээш өргөгдсөн байна. Хөмсөгний илvvдэл vсийг заавал цэвэрлэж авч байх хэрэгтэй. Хөмсгөө зулгаахдаа өвдөлтийг багасгахын тулд зулгаах хэсэгтээ тос тvрхэх юм уу мөсөөр жин тавьж болно. Мөн хөмсөгний хамгийн дээд орой хэсгийг зулгааж огт болохгvй. Энэ нь хөмсөгнийхөө шугамыг бvрмөсөн эвддэг.
3. Хөмсөг ерөнхийдөө нvдний урттай тэнцvv хэмжээтэй байвал зохистой. Гэхдээ хөмсөгнийхөө гадна vзvvр төгсөх хэсгийг тодорхойлохын тулд харандаа авч нэг vзvvрийг нь хамрын угалзандаа тулгаад, нөгөө хэсгийг нь нvднийхээ гадна буланд тааруулах хэрэгтэй. Хөмсөг, харандаа хоёрын уулзвар бол хөмсөгний чинь vзvvр байна гэсэн vг. Тиймээс хөмсөг чинь энэ уулзвар цэгээс хэтэрч байвал багасгаж арилгах, дутаж байвал яльгvй нэмж будах хэрэгтэй
2009-09-23 -