***GEGEEHEN* *GOOD*
2007-07-08
Vlger
Эрт урьд цагт Энэтхэг ба хятадын арал дээр, амь сахих цэрэгтэй , албат олон зарцтай , эртний Сасан хааны удмын нэгэн хаан байжээ . Тэр хаан хоёр хvvтэй юмсанжээ . нэг нь эр бие гvйцсэн нөгөө нь идэр залуу бөгөөд хоёулаа ихэд баатар зоригтой атал ах нь дvvгээ алдар гавъяагаар арай илvv байжээ . Ах нь улс гvрнээ эзэгнэж , албат иргэдээ захиран нутаг хошуу, улс гvрнээ их л хvндтэй бvлгээ . Ахы нь Шахрияр хаан, дvvгий нь Шахземан хаан гэдэгб айжээ . Шахземан хаан Перс газрын Самаркандыг захирах бvлгээ . Ах дvv хоёр тус тусынхаа нутаг хошуунд суурин суж, албат иргэдээ ивээлтэй сайн гэгэдэж, амар жарган суусаар хорин жил болов. Ах хаан нэг өдөо дvvтэйгээ уулзъя гэж бодоод,я Явж дvvгий минь авчир гэж шадар сайддаа зарлиг буулгажээ . Шадар сайд нь эзэн хааныхаа зарлигийг ёсоор болгон явж Смарканд балгад эсэн мэнд хvрч Шахземан хаанд амгалан айлтгаад , ах чинь чамайг ихэд санаж, нэг хvрч ирж уулана уу гэж байна гэсэнд Шахземан даруй зөвшөөрч аян замдаа бэлдлээ . Асар майхандаа ачиж, тэмээ малаа хөллөж, зарц сахиулаа бараа болгоод шадар сайддаа улс гvрнээ захиж vлдээгээд ахын нутаг ус руу их аянд мордлоо. Шөнө дундын vед , шvлэг нойрны эхэнд , нэгэн чухал юм гэртээ мартсанаа санан буцаж ордон өргөөндөө орвол, авааль гэргий нь өөрийн албат нэгэн хар арьс боол зардсан лугаа тэврэлдэн нойрсож байхыг хараад дотор нь харанхуйлан “Намайг дөнгөж бөгс өндийхөд ингэж байгаа юм, хэрэв урт удаан аянд явбал энэ муу өлөгчин ямар шvv байх нь вэ” хэмээн бодоод сэлмээ сугалан хоёулны нь толгойг тас цавчин алаад даруй мордож хөсөг дээрээ ирж, ахынхаа нутаг хvрэх аян замдаа оржээ .
Ахын хотноо ойртмогц элч илгээж “Би очиж явна” гэж хэлvvлсэнд Шахрияр хаан урьдаас нь тосож, амар мэндийг мэдэж нэн их баярлажээ. Дvvгээ ирлээ гэж хот орноо гоёж чимээд , зэрэгцэн сууж энэ тэрийг хvvрнэлдэн баясах атал, Шхаземан хаан гэргийээ алснаа дурсан санаж, их уй гашуунд автагдаад , царай нь нэг л цонхигор, бие нь нэг л сул байжээ . Орон нутгаасаа холдоод санаа сэтгэл зовиуртай байгаа байлгvй гэж ах нь бодоод юу ч хэлсэнгvй . Сvvлд нь нэг өдөр “Миний дvvгийн би? нэг л сул , царай нь нэг л муу харагдах юм” гэхэд, Шахземан хаан: “Дотор хорсоод байна” гэсэн атал гэргийгээ алснаа ярьсангvй өнгөрчээ . Тэгэхэд нь Шхарияр хаан: “Өнөөдөр чи надтай ан гөрөөнд яв л даа , сэтгэл чинь сэргэж юу магад” гэсэнд дvv нь явсангvй , ах нь анд ганцаараа морджээ . Хааны ордонд гадагш цэцэрлдэг тийш харсан нэгэн цонх байдаг ажээ . Шахземан хаан тэр уонхоор юм харж байтал ордны vvд нээгдэж хроин зарц хорин боол гарч ирсний дараа нь ахын гэргий ,- хомгvй vзэсгэлэнт авхай байжээ . Тэд усан оргилуурын тэнд очиж , цөм хувас хунараа тайчаад, боолчуудтай зэргэлдэн суусанд ахын нь гэргий “Ай Масуд аа!” гэж дуудсанд нэгэн хар арьст боол очиж , авхайг тэврэн авсанд ахай нь ч дуртайяа тэврэлдэн хоёул хэвтэн хэвтэн жаргах бөгөөд бусад боолчуууд ч тийнхvv vйлдэн, наран хэлбийтэл тэврэлдэн озолдон байжээ . Yvнийг харсан дvv хаан:
“Аяа Аллах! Миний зовлон vvнийг бодвол юу ч биш” хэмээн санаад хамаг хор шар атаа хорсолд нэгмөсөн арилж нvvр учрахад дvvгийн царай туяаран гэрэлтээд хуучин зандаа орсныг vзээд: “Аяа дvv минь ээ! Чиний царай базахгvйы билээ . Одоо сайхан болжээ . Юуны учир билээ” гэхэд Шахземан хаан өгvvлрvvн: “Би хэрхэн царай алдсанаа танд ярьсугай. Харин яагаад миний царай сайхан болсныг я ярихгvй шvv” гэхэд нь “Тэгвэл эхлээд юуны учир царай алдаж , бие сулахрсан тухайгаа яриач, би дуулъя” гэж Шахрияр хаан өгvvлэв. Шахземан хаан өгvvлрvvн:
“Ай ах минь мэдэгтvн! Та намайг ирж уулз гэж шадар сайд явуулсанд би аян замд төхөөрч нааш гартал, танд бэлэг болгон өгөх гэсэн эрдэнэ сувдаа гэртээ мартсанаа гэнэт санаад , буцан очоод ордондоо орвол мана гэргий миний орон дээр нэгэн хар арьст боол лугаа унтаж байхуй дор хоёулангий нь алаад нааш гарсан юм . тэгэд тэр явдлыг санхаас сэтгэд тавгvй, бие аягvй байлаа . харин яагаад царай засарсныг ярихаас хэлтрvvлэн соёрхно уу” гэжээ .
Дvvгийн энэ vгийг сонсоод, Шхарияр хаан дуу алдан, “Бурхан амлая! Тэгээд яагаад гэнэт царай оров яриач дээ” гэсэн Шахземан хаан өдрийн vзэж харснаа цөмийг нэгд нэггvй ярилаа . “Тэгвэл тэр явдлыг би нvдээрээ vзнэ ” гэж ах нь хэлээд: “Ан гөрөөнл явсан болоод миний дэргэд нуугд. Тэгвэл өөрийн нvдээр vзэж шнэмших болн” гэж дvv нь хэлжээ .
Хаан даруй аяны бvрээ татуулж , цэрэг цуухаа асар майхантай хотын гадна гаргаад, өөрөө бас нэг майхан шаалгаж суугаад “Энд юуг боловч эс роуулж ” гэж зарцдаа зарлиг буулгалаа . тэгээд зvсээ хувилгаж сэм оргон гарч ордондоо , дvv дээрээ ирээд цэцэрлэг тийш харсан цонхоор харж хэсэг суутал хатан нь шивэгчин эмсийн хамт гарч ирээд болчууд лугаа нийлэн мөнөөх Шхаземан хааны яртсанчлэан vдийн мөргөл болтол цэнгэл vйлджээ . vvнийг нvдээр vсзэн Шхарияр хаан ухаан алдтал хилэгнэн :”Одоо хоёул явж vзье . хэрэв өөр нэг хvнд ийм явдал тохиолддогийг эс олж vзвэл бидэнд хаан ширээ ч хэрэггvй . ингэж амьд яьснаас vхсэн нь дээр!” гэлээ . Тэгээл хоёул шөнө нууц хаалгаар сэм гарч нэгэн өдөр нэгэн шөнө явтал ногоон зvлэгний дунд ганц мод дайралдав. Данст далайн эрэг дээр нэгэн горхи хоржигнон урсана. Хоёул горхийн уснаас ууж амран байтал өдөр болж, гэнэт далайн дунд тэнгэрт тулам гозгор хар юм vзэгдэн нааш айсуй . Ах дvv хоёр ихэд айж модонд (тэр их өндөр мод байв) авиран гараад харвал нэгэн том толгойтой, өргөн цээжтэй бирид толгой дээрээ нэгэн авдар өргөсөөр гарёч ирээд, мөнөөхөн тодны ёроолд сууж, авдраа онгойлгон , дороос нь бас нэг хайрцаг гаргаж нээвэл, наран лугаа зvйрлэвч vзэсгэлэн гоо, сайхан нуруутай , залуухан хvvхэн гарч ирэв. Тvvний vзэсгэлэн гоо нь яруу найрагч Атыйн бичсэнээр :
Тас харанхуйн дунд боловч өдөр мэт гэрэлтэн.
Таван өнгийн солонго тэнгэр өөд цацраанам.
Гэгээн тунгалаг царай нь гэрэлт наран мандах шиг
Гvн шөнийн одод боловч тvvний дэргэд өнгөгvй
Хувцас юугаа орхиж, бие цогцсоо гаргаваас
Хамаг гайхамшигт бvхэн тvvний vзэсгэлэнт булаагднам.
Харин атаа хорслын дунд цахилгаан мэт гялалзвал
Халуун нулимс гарч бороо мэт асгарах ажээ .
Мөнөөх бирид тэр хvvхнийг хараад, “Эрхмийн дээдийг эзэмдэгч чи юутай vзэсгэлэн бэ? ийм гоо авхайг хуримбн шөнө би хулгайлж жоохон унтъя” гээд, хvvхний өвдөг дэрлэн дороо унтжээ . Хvvхэн гэнэт тэргvvнээ өргөн модны оройд хоёр хаан сууж байхыг хараад, биридийн толгойг өвдөг дээрээс сэм өргөж газар тавин босоод”Yvнээс айх хэрэггvй бууж ирэгтvн!” гэж дохио өгөхд нь : “Аяа Аллах өршөө, бид чадахгvй нь” гэсэнд “Бууж ирэхгvй бол биридийг сэрээж vхлийн муугаар ална даа” гэжээ . Ах дvv хоёр модноос бууж ирвэл хvvхэн өмнө нь хэвтээд: “Намайг чанга тэвэрч хvслийг хангагтун , сэ тэгвэл биридийг сэрээнэ ” гэсэндШахрияр хаан иххэд эмээж, өөрийн дvv Шахземан хаанд: “Аяа дvv минь энэ хvvхний тушаасан ёсоор чи vйлд” гэхэд нь “Би чадахгшvй , та урьдаар vйлд ээ” гээд бие биерvvгээ зовох байдал vзvvлсэнд хvvхэн: “Юу болов:. Та хоёрын ншдээ ирмэхийг би vзэж байна. Хэрэв та хоёр надтай миний хvслийг ээлжлэн ханагж сая гvйцвээс “Yvнийг харагтун” гэж хvvхэн өврөөс нэгэн хэтэвч гарган vзvvлээд “Энэ юу бөгж болохыг та хоёр мэднэ vv” гэхэд нь ах дvv хоёр “Мэдэхгvй ” гэсэнд “ЭНэ бvхнийг би, энэ биридийн өвөр дээрээс бусад лугаа цэнгэл vйлдэн авсан юм даа , та хоёр бас нэг нэг бөгж өг” гэлээ . Ах дvv хоёр гартаа байсан хоёр бөгжийг сугаож өгсөнд “Энэ бирид намайг, миний хуримын шөнө хулгайлж энэ хайрцагт хийгээд бас авдарт хийж долоон цооуоор цоожлон энэ давалгаалагч ыдалайн ёроооллд хаясан атал эмэгиэй хvн юv хvсвэл , тvvнийг хэн ч хорьж чаддаггvйг мэдэхгvй ажээ . Эм хvний тухай нэг яруу найраг:
Эм хvнд битгий итгэ
Элдэв vгэнд нь бvv хуурт
Заяанаас тэд ганцхvv
Залилах, хорсох тавилантай,
Хуурамч дур сэтгэлээ
Хувцас юугаар халхалмуй
Иосифийн амьдралаас сурвал
Эдний хуурмагийг мэдмvй
Эцэг Адам чинь vvнээс болж
Yvрд зайлах болсон ажгуу”
гэсэн юм .
Өөр нэг яруу найрагч:
Хайрт хvний хараалаас дор заяагvй чи минь.
Харин миний явдал чиний санасанд эс хvрьюv
Эм хvнл сэтгэлээ өгөхдөө би.
Эр хvний эртнээс сурсныг vйлднэм.
Эмсийн царайд автаагvй хvн л
Энэнийг нэн гайхах буй заа
Гэсэн юм угэлээ .
Энэ vгийг сонсоод ах лvv хоёр хаан нэн гайхаж , “Ай зайлуул энэ бирид бид хоёроор бvр дор залилуулжээ . ийм явдал өөр хэнд ч тохиолдоогvй биз” гэлцэв.
Тэгээд адруй эргэж , Шахрияр хааны ордонд ирсэнд Шхарияр хаан, өөрийн гэргий, боол шивэгчин нарын цөмийн толгойгий нь тас цавчив.
Тэгээд даруй эгж, Шхарияр хаан шөнө болгон гэнэн бага охидыг аваачиж эдлэн цэнгэж хоноол маргааш нь алдпаг болсоор гурван жил болоход амьтан хvн охин хvvхдээ авч зугтсаар ё сvvлдээ тэр хотод нас бие гvйцсэн нэгээхэн бээрч залуу хоид бараг эс vлджээ . гэвч хаан мөнөөхөн заншлаараа нэг хvvхэн авчир гэж шадар сайддаа тушаасанд өдөржин яваад олсонгvй , орой нь их л уруу царайтай гэртээ харьжээ . Энэ шадар сайдынх хоёр хоинтой бөгөөд эгчий нь Шхарзада , дvvгий нь Дуньязада гэдэгб айжээ . Эгч нь тvvх шасдир эртний хаадын явадл , ардын vлгэр тууль их vзэж , эртний хvн ардын урьдын хаад яруу найрагчдын тухай мянган дэвтэр цуглуулсан байжээ . Тэр охин эцэгтээ: “Та нэг л санаа зовуурьтай , уруу царайтай байх чинь юуны учир билээ . Урьд нэг шvлэгч :
Гуниг зовлон мөнх биш гэж
Гуньсан хvн vvнийг мэдтvгэй
Хөхvvн баячр дуусахын сацуу
Хvнд бодол даруй аримуй
Гэсэн юм шvv гэхэд тэр сайд уг явдлаа нэгд нэггvй ярьсанд охин нь шууд дуун алдаж: “Ай эцэг минь Аллах тэнгэр мэдтvгэй. Тэр хаандаа намайг аваачиж өг . нэг бол би амьд гарна, нэг бол лалын шажинт бvх охидыг төлөөлөн , тэднийг хааны харгис цаазнаас аварна. Yvнээс өөр ямар ч арга байхгvй” гэсэнд “Нэгэн газрын эдний vхэр илжиг хоёрын vлгэр шиг юм болох бий гэж би их л эмээж байна дээ” гэлээ . “Тэр яасан юм бэ?” гэж Шахразада асуужээ .
Yхэр илжиг хоёрын vлгэр
“Охин минь мэдтvгэй! Урьд өнөр их бvлтэй, өтгөн сvрэг маотай, нэг баян худалдаачин байжээ . Бас Аллах тэнгэрийн өршөөлөөр адгуусан амьтан, жигvvртэн шувууны хэл мэддэг ажээ . хөдөө тосгонд суудаг атлаа гэртээ нэг vхэр, илжиг хоёр тэжээдэг юмсанжээ . Нэг өдөр vхэр, илжигний баранд орж vзвэл жигтэйхэн сахан цэвэрхэн бөгөөд эзэн хааяа юманд явбал унах боловч онц удаан явдаггvй ажээ . нэг өдөр эзэги дуулж байвал vхэр:
“Чи сайхан байна! Би их ядарч байхад чи амарч хэвтэх юм . Чамд шигшсэн тариа өгч , сайхан асарч, эзэн хааяа тvргэн зуур юманд явбал унах юмаа . Тэгэхд би дандаа газар хагалж тээрэм эргvvлэх юм даа” гэж илжигэнд хэлэхэд: “Чамайг тариалан дээр аваачиж, хvзvvнд чинь буулга углахтай зэрэг хэвтчих. Тэгээд зодсон ч битгий бос, боссон ч дахиад хэвчих. Тэгэхрээр чамайг буцааж авчраад тvрэг шош тавьж өгөх бий . Өвчин хvрсэн байдал гаргаж битгийидээрэй. Тэгээд хоё, гурав хоног юм идэхгvй , ус уухгvй байж хvнд ч ажил ч хихйгv амарч орхихгvй юу” гэж илжиг хэлжээ . ингэж ярилцахыг нь х худалдаачин сайн сонсожээ . маргааш орой нь а аилчин vхэртээ тэжээл тавьж өгсөнд тун бага идсэн агаад өглөө болж vхрээ хөдөлөх хэмээн ирвээс өвчин туссаныг vзээд ихэд гашуудан”ай залуул , энэ vхэр өчигдөр даанч ажил хийж чадахгvй байсан юм! Yхэр маань ажилд гарч адахгvй болжээ . Өчигдөр оройноос хойш хэлэн дээрээ юу ч тавьсангvй гэж хэлжээ .
Эзэн уг явдлыг мэдэх тул “Yхрийн оронл тэр илжигийнг хөллөөд өдөржин газар хагал” гэжээ . илжиг өдөржин угазар хагалж орой ирэхэд нь тэр өдөр хvнд ажлаас ангижрууллаа гэж vхэр тал өгөхөд илжиг юу ч хэлсэнгvй . маргааш нь бас өпөржин газар хагалсан илжиг орой нь хvзvv нь холгогдоод, vхтэл ядарсан байжээ . Yхэр мөнөөхөн илжгийг хаараад магтан тал зассанд илжин “Би тэрийтэл амарч хэвтдэгсэн. Урт хошуунаасаа боллоо доо” гээд “Харни чамд би юм нуулгvй хэлдэг шvv . хэрэь vхэр босож өгөхгvй байвал яргачинл өгч орхи. Яргасан алж, арьс ширий нь зvсэж орхино биз гэж эзэн ярьж байна билээ . Чамайг хайрласандаа би хэллээ дээ” гэжээ .
vхэр илжигний энэ vгийыг сонсоод “Тэгвэл маргааш би ажилд гарна” гэж хэлээд тавьж өгсөнн тэжээлий энь цөмий нь идэж тэвшийг долоожээ . Тэгж яриалцахы нь эзэн бас дуулсан байжээ . Маргааш өгдөө худалдаачин хараад инээд алджээ . Тэгэхээр нь эхнэр нь “Чи юунд инээв?” гэхэд нь “Би нэг нууц юм дуулаад инээд хvэр.в Гэвч хvнд хэлэх юм бол би өөрөө vхэх юм” гэхэд “Yхсэн ч хамаагvй тийнхvv инээсэн учраа заавал ярьж аль!” гэхэд нь “Би тэр нууцыг хэлж чадахгvй , vхэхээс айж байна” гэлээ . Тэгтэл эхнэр нь бvр сvйд болж “Чи тэгвэл намайг шоолсноос зайлахгvй” гээд нойтон хамуу шиг шалаад салхгvй б болохоор нь аргагvй ярих болж , урьдаар хvvхдvvдээ дуудаж, айлынхаа улсыг цуглуулж , гэрээс захиагаа захиад мөнөөхөн нууцаа эхнэртээ хэлээд vхэхээр шийджээ . Тэр худалдаачин уул нь эхнэртээ туйлын хайртайы бөгөөд өөрөө зуун хорин нас насалжээ . Тэгээд худалаачин садангийнхаа улс, гудамжныхаа хvмvvсийг цугий нь дуудаж авчраад уг болсон хэргийг яриад “Хэрэв тэр нууцаа хэлбэл би өөрөө vхэх юм” гэхэд нь
“Ая бурхан тэнгэр минь ! Тvvнийг хэлvvлж эр нөхрөө , vр хvvхдvvдийнхээ эцгийг vхvvлж юу хийнэ ” гэж цугларсан улс цөм нэгэн зэрэг өгvvлэхэд “Би хэлvvлэхээс нааш салахгvй, vхсэн ч хамаагvй! гэж эхнэр нь өгvvлжээ . Тэгэхээр нь худалдаачин гарч тэнгэо бурханд мөргөж ирээд нууцаа ярьж vхэхээр болж гада гарчээ . Тэднийх тавин эм тахиа, нэг азарган тахиа бас нэг нохой тэжээдэг байжээ .
Тэгтэл нохой нь азарган тахианд уурлан хуцаж “Эзэн маань өнгөрөх гэж байхад чи баярласан юм шиг бархирч байна гэлээ!” гэсэнд “Яагаад vхэх гэж байгаа юм бэ?” гэж азарган тахиа асууасанд нохой ийм ийм хэрэг болсон гэж цугий нь ярьсанд “Аяа Аллах! Манай эзэн юутай ухаан муутай билээ . Би тавин эхнэртэй нэгтээ нь муудвал нөгөөтэй нь наалдаж орхино. Манай эзэн ганц эхнэртэй атлаа тvvнтэй яаж байвал таарахыг мэдэхгvй юм даа? Ялман модны мөчир хугалж аваад эхнэрээ илvv гэрт оруулж дахиад юм асуухгvй болтол нь vхтэл нь ороолгож олроолгож орхихгvй юу” гэжээ .
Худалдаачин азарган тахианы vгийг сонсоод, эхнэрээ хэрхсэн шиг би чамайг тэгнэ дээ гэж хааны шадар сайд Шархразада охиндоо ярьтал, “Тэр худалдаачин тэгээд яасан бэ? ” гэж Шархразадаг асуухад хааны шадар сайд өнгөрvvлэн:
- Тэр ялман модны мөчир хугалж илvv гэртээ нуугаад эхнэрээ дуудаж: “Энд яръя, миний vхэхийг хэн ч бvv хараг” гээд эхнэрээ оруулж vvдийг нь тvгжиж байгаад балбаж гарсанд эхнэр нь арайл ухаан эс алдсан бөгөөд “Би хаширлаа!” гэж байдгаараа хашгаран эр нөхрийн хөл гарыг vнэсэж гуйсан юм гэнэ. Тэгээд тэр хоёрыг гарч ирэхэд төрөл, садан , айл хунарын улс ихэд баярлаллдсаэн агаад тэр хоёр ч насан турш их эвтэй болсон юм гэдэг гэлээ .
- Охин эцгийнхээ vгийг сонсоод “Би ямар ч гэсэн санасанаа хийнэ” гэжээ .
- Хааны шадар сайд охиноо гоёж, Шхарияр хаанд аваачих болов. Шхаразада дvvдээ сурган: “Би хааныл очоод чам руу хvн явуулна . Чи ороод , хаан надаар зугаагаа гаргаж гvйцсэн шиг байвал “Ай эгч минь ээ , энэ шөнийн уртад бидэнд сонин vлгэр ярьж өг гээрэй. Тэгэхлээр б ямар нэг юм ярьж Аллах тэнгэрийн хишгээр бид хоёр амь нас гарах болно” гэжээ .
- Хааны шадар сайд охиноо дагуулж хааныд орвол хаан баярлан угтаж “миний хэлснийг олов уу? ” гэсэнд шадар сайд “Оллоо!” гэжээ .
- Шхарияр хаан Шахразада охиныг авч орох гэтэл охин уйлсанд “Юу болов” хэмээн хаан асуужээ . “Аяа хаан минь, би нэг бяцхан охин дvvтэй билээ . Тvvнтэйгээ эцсийн удаа уулзах юмсан” гэсэнд хаан Дуньязада руу хvн явуулж авчруулсанд Шахразада дvvгээ тэврэн хааны тvшлэгийн дэргэд шалан дээр суулгажээ . Хаан Шахразадатай цэнгэл vйлдээд ярилцаж суухад дvv нь эгчдээ: “Чамайг бурхан өршөөх болтугай! Эгч минь энэ шөнийн уртад нойр хрэхгvй хэцvv тул vлгэр ярьж өгөөч” гэв.
- “Хаан зөвшөөрвөл би дуртайяа ярихад бэлэн байна” гэсэнд хаан нойр нь хvрэлгvй ядаж байсан тул энэ vгийг сонсоод баярлан vлгэр ярь ярь гэлээ .
Анхны шөнө
Шахразада өгvvлрvvн:
“Аяа жаргалтайхан хаан минь ээ! Урьд эрт цагт ертөнцийн олон орноор явж худалдаа намаа хийдэг туйлын баян нэгэн худалдаачин байжээ . Нэг өдөр өөр улс гvрэнд очиж өр нэхэхээр гарч, халуун наранд ядраад нэгэн модны сvvдэрт бууж, богцоо уудлан боов боорцог, хасарваанийн жимс гаргаж тамшаалан илдэж суужээ . Хасарваанийн жимс идэж ясы нь хаяад харвал өмнө нь илд далайсан нэг их өндөрбирид гарч ирээд “Чи хvvгий минь алаь. Би чамайг ална даа!” гэсэнд: “Би хvvгий чинь чаж алав?” гэхэд “Чи хасарваанийн жимс идэхдээ ясы нь чулуудахдпаа миний хvvгийн цээжинд онож дор нь алав” гэлээ Худалдаачин дуу алдаж : “Чин vнэнээс бид хvчин төгс Аллах тэнгэрийн дор шvv! Хэрэв би хvvгий чинь алсан бол санамсаргvй хэрэг мөн” гэсэнд: “Ямар ч гэсэн чамайг заавал ална ” гээд бирид худалдаачинг гуд татаж газар унагаад , илдээ далайсанд хуладаачин уйлж “Аллах тэнгэр өршөөх болтугай!” гээд нэгэн шvлэг хэлсэн нь:
Хувь зохиолд аюултай өдөр ч бий , амгалан өдөрч бий,
Хvний амьдралд баяр ч бий, гуниг ч бий,
Эндvv ташаа явдлаар бид бvхнийг зэмлэгч
Эрхтэн ямбатан хvнд ингэж хэлбэл таарна.
Хуй салхин дэгдэн эрчлэхийн цагт
Хvчирхэг том мод боловч эрх биш бөхийдөг биш vv.
Их далай дээгvvр vхдэл хvvр хөвж харагдаюч
Эрдэнэ сувд нандин нь ёроолдоо байдаг биш vv !
ХУвь заяагаар минь тоглож
Хойчийн зовлонд унагах гэвэл чи
Хурмаст тэнгэрт тvг тvмэн од мичид байтал
Yнэндээ наран саран хоёр л хитэдгийг мэдтvгэй.
Yхсэн амьд vй тvмэн ургамал ногоо байтал
Yр шимтэйгий нь олж хөнөөдгийг мэдэгтvн
Хувьта төрсний эрхээр чи, муу хөнөөлийг vзэлгvй
Хорвоогийн олон хоногийг амгалан сайн өнгөрөөжээ .
Гжэ шvлэглэн , бирид “Олон юм бvv ярь! Ямар ч гэсэн чамайг заавал ална ” гэсэнд худалдаачин, “Ай бирид чи сонс! надад эд мөнгө, эхнэр хvvхэд, өр шир, өглөг авлага цөм бий. Би харьж өр ширээ өгөөд он жилийн адгаар ирье. Заавал эгж ирнэ гэж чамд Аллах тэнгэрийг барьж ам өгсvгэй. Тэгээд чи яавал ч яагаарай . Аллах тэнгэр гэрч шvv” гэлээ .
Бирид худалдаачны энэ тангаргийн сонсоод, тvvнийг тавилаа . худалдаачин нутагтаа ирж өр ширээ өгя, хэрэг явлаа дуусгаж энэ бvхнээ эхнэр хvvхэддээ хэлж захиа занаа болж жил дуустал хамт байгаад гэр орон айл саахалт төрөл садангийн улстайгаа салах ёс гvйцэтгээд , дvvрсэн хэрэг явахад нь тэд уйлж хайлан хоцорчээ . Худалдаачин мөнөөхөн модны дэргэд очиж уйлан суутал нэг шаргачин хөтөлсөн өвгөн ирж амар мэндий нь асуугаад “Биридээс өөр амьтангvй энэ газар чи ганцаар юунд суунам?” гэсэнд уг явдлаа цөмийг тоочвол “Аяа тэнгэр минь, чи хойч хойчийн vед сургаал болмоор юутай vнэнч хvн билээ . тэр бирид яамайг яахыг vзэхээс нааш би эндээс явахгvй” гэж өвгөн хэлэв. Тэр хоёр хvvрнэлдэн сууж худалдаачин эмэн чичрэн их л гаслан суутал, хоёр хар нохой хөтөлсөн бас нэг өвгөн ирж “Биридээс өөр амьтангvй энэ газар та хоёр юу хийж суунам? ” гэсэнд уг явдлыг эхнээс нь аваад адаг хvртэл цөмийг ярьтал бас нэгэн алаг илжигтэй өвгөн ирж, тэднийг юунд энэ газар банам гэхэд нв учир явдлыг цөмийг нь хэлжээ . Гэтэл гэнэт тэнгэрт тулсан хуй эргэлдэн ирж замхартал мөнөөхөн бирид нvднээс нь оч манаруулан илдээ сунган гарч ирээд худалдаачны гараас шvvрэн авч “Бос! Чи голт зvрхний хайрт хvvгий минь алсанчлан чамайг би одоо ална даа!”гэсэнд худалдаачин , гурван өвгөн цөм уйлж, халж смvйд боллоо .
Мөнөөхөн шаргачин хөтөлж ирсэн өвгөн босож биридийн гарыг vнсээд , “Би энэ шаргачин лугаа нэн сонин учир явдал болсныг ярьж өгвөл чи энэ худалдаачны халуун цусны гуравны нэгхувийг хэлтэрvvлэх vv?” гэсэнд “Хэрэв чиний ярих зvйл vнэхээр гайхалтай сонин санагдваас өгнө” гэжээ .
Нэгдvгээр өвгөн өгvvлрvvн:
Энэ шаргачин бол миний нагацын охин билээ . Залуу ахуйд нь би гэргий болгож аваад гучин жил суусан атал vр заяасангvй . тэгэхээр нь нэгэн татвар эм авсанд наран саран лугаа адилтгаваас зохилтой сайхн хvv төрvvлж , тэр хvv маань торнисоор арван таван нас хvрэхийн цагт би элдэв сайхан эд бараа авё өөр нэг хол орохоор явлаа . миний нагацын охин , одоо энэ шаргачин илбэ шид сураад миний хөвгvvнийг тугал, мөнөөхөн татвар эмийг vнгээ болгоод малчинд өгчээ . Олон жил аян явдал хийж буцаж ирэхэд минь манай авааль гэргий : “Эхнэр чинь vхэж, хөвгvvн чинь оргоод явсан, хаана явсныг мэдэхгvй” гэжээ .
Олон сар энэлэн санаж явтал Аллах тэнгэрийн их баярынг өдөр болж , би малчин хvнд , нэгэн тарган vнээ аваад ир, алж идъё гэсэнд нэгэн тарга vнээ авчирсанд тэр нь миниймөнөөхөн татвар эм байжээ . Би хормой шууж хутга барьсаар очиход минь их л зовлонтойгоор энэлэн шаналан мөөрөхөөр нь өрөвдөөд тавьж “Өөр vнээ авчир! ” гэж малчин хvнд хэлсэнд миний энэ гэргий “Заавал vvнийг ал, өөр тарган юм байхгvй” гэлээ . Тэгэхээр нь алъя хэмээн очтол бас л учиргvй энэлэн мөөрөхөөр нь vvнийг чи алж өвч гэж малчиндаа тушаалаа . Малчин Малчин тэр vнээг алч өвчсөнийг vзвэл ёстой яс арьс байсанд ихэд гэмшин мөнөөхөн малчинд өгөөд “Нэг тарган тугал авчир” гэлээ . Малчин нэг тугал авчирсанд хvзvvвчээ мульлан миний дэргэд гvйж ирээд над эрхлэн шөргөөсөнд би нэн уярч өрөвдөөд “Өөр тугал авчир!” гэж хэлсэн боловч миний нагацын охин , одоо энэ шаргачин “Энэ тугалыг заавал өнөөдөр алж идье. Бурхны сайн өдөр хамгийн тарган сайны нь алж идэх ёстой атал vvнээс өөр илvv тарган тугал хаана байх билээ” гэв.
“Чиний ал ал нгээд байсан vнээ ямар байлаа даа, ямар чvр ашиг гараагvй нь гэмшивч баршгvй хэрэг болсон шvv . Энэ тугалыбг яасн ч алахгvй ” гэсэнд “Аяа тэнгэр минь бурхны энэ ариун өдөр энэ тугалыг заавал алж идэх билээ . Эс тэгвэл чи бид хоёр сална” гээд салахгvй тул би тvvний далд санааг яахин мэдэх билээ . Хутгаа бариад очтол..” гээд Шахразадагийн хувьд нэг шөнө өнгөрч vлгэрээ таслан зогстол дvv нь дуу алдан, “Юутай сайхан сонин vлгэр вэ? ” гэсэнд Шахразада :
“Хэрэв хаан таалж намайг өршөөн соёрховол сонин vлгэр ярина!” гэлээ .
Хаан “Энэ vлгэрийг гvйцэд дуулахаас нааш, Шахразкадаг хороохгvй ” гэж охин лугаа өглөө болтол жарган жарган унтаал, өглөө төрийн хуралд морилон орохд шадар сайд нь бэлбэрсрэлийн цагаан хувцса сугавчилан ирсэн байжээ . Хаан, төрийн хэрэг шийтгэсээр vдэш бож өөр юм хэлсэнгvй гэртээ харихад шадар сайд ихэд гайхжээ.
Хоёр дахь шөнө
Дуньязада “Аяа эгч минь ээ!” Худалдаачин бирид хоёрын vлгэрээ ярьж өгөөч!” гэхэд Шахразада : “Хаан соёрхон айлдваас дуртайяа ярьсугай” гэсэнд Хаан “Ярь ярь ” гэлээ .
Шахразада vргэлжлvvлэн өгvvлрvvн:
“Өвгөн тэр тугалыг адах гэтэл сэтгэл тvвдсэнгvй. “Буцааж тавь , ер нь чи ав гэж малчинд өгчээ. Маргааш нь тэр малчин ирж, “Ноён минь, би танд гайхалтай хачин юм яривал та лав таалж өчvvхэн над хишиг хvртээх буй за” гэхээр би за ярь гэсэнд “Аяа ноён минь ээ, би хар багаасаа ид шилд сурсан нэгэн охинтой билээ . Өчигдөр таны өгсөн тагалыг авч харьсанд миний охин хараад нvvр амаа даран цурхиртал уйлснаа учиргvй инээж эцэг минь ээ, та айлын хар хvн над авчирч өгдөг нь юу билээ? ” гэхэд нь юуны чинь айлын хар хvн хаана байна, чи юунд уйлж инээв? гэхэд минь энэ тугал бол манай эзэн худалдаачины хvv байна. Ид шидээр энvvнийг тугал бол манай эзэн худалдаачны хvv байна. Эх vнээг энэ хvvгийн эцэг нь алжээ хэмээсэнд би нэн гайхаж өглөө наран мандмагц яаран гvйн ирж танд айлтгаж байгаа минь энэ билээ гэв.
Би малчны энэ vгийг сонсоод тэсгэлгvй баярлан тvvний гэрт очиход малчны охин гары минь vнэсээд, бас нөгөө тугал ирж намайг ихл тааламжтай шөргөөв. “Энэ тугалын тухай чиний хэлдэг vнэн юм уу? ” гэж асуусанд “Аяа эзэн минь , энэ таны хvv яах аргагvй мөн” гэхэд нь “Аяа охин дvv минь , хэрэв чи энэ тугалыг хуучин занд нь оруулж өгвөөс байдаг мал хөрөнгө зөөрөө чамд өгье” гэлээ . Охин инээмсэглэн , аяа ноён минь би мөнгөнд шунадаг хvн биш, харин нэгд хvvгээ надтай суулгавал , хоёрт энэ хархvvг тарнидаж мал болгосон хvнийг бас тарнидаж өөр амьтан болгохыг соёрхвоос энэ хvvг дор нь хvн болгож чадна гэв.
Энэ vгийг сонсоод”Энэ юуч биш , миний мал хөрөнгийг цугий нь аваад ч багадна. Миний гэргийг яасан ч хамаагvй” гэсэнд охин нэгэн аяганд ус хийж, шившин тугалд цацааад, “Аяа тугал чи их Аллах тэнгэрийн заяаснаар угаас ийм дvрстэй байсан аваас тэр, хэрэв өөр байгаад ийм болсон бол хуучин зандаа ор!”гэтэл тугал биеэ нэгэнтээ сэгсрээд хрvн дvрсээ олсонд би тэврэн аваад”Аяа Аллах тэнгэр минь , миний нагацын охин гэргий та хоёрыг сvйд болгожээ . Аяа Аллах тэнгэр өршөөж хvvгий минь хуучин занд нь оруулж хvн болголоо доо!”гэлээ .
Тэгээд мөнөөхөн малчны охиныг эхнэо болгон авч өгсөнд бэр маань миний нагацын охиныг энэ шаргачин болгоод ”Энэ бол тийм ч зэрлэг муухай дvрс биш” гэж билээ .
Тэр охин манай бэр болж олон жил жаргалтай суугаад насан эцэс босонд миний хvv одоо энэ худалдаачны нутаг Энэтхэг оронд одсон бөгөөд би энэ төрөл арилжсан шаргачинтайгаа орон орон хэсэж явсаар энд иртэл , энэ худаолдаачин уйлан хайлан сууж байгаа нь энэ буюу гэсэнд Бирид “Энэ vнэхээр нэн сонин явдал байна. Чиний төлөө энэ худалдаачны мах цусны гуравны нэг хувийг чамд өгье” гэлээ .
Гэтэл мөнөөхөн хоёр нохой дагуулсан хоёр дахь өвгөн хэрэв , би миний ах болох энэ хоёр нохойн тухай илvv хачин гахалтай vлгэр хэлбэл яи энэ худалдаачны гуравны нэг хувийг хэлтрvvлэх биз” гэсэнд бирид зөвшөөрч чиний ярих vлгэр vнэхээр хачин сонин болбол өгнө гэв.
Хоёрдугаар өвгөн өгvvлрvvн:
“Энэ хоёр нохой бол миний хоёр ах билээ . манай эцэг vхэхдээ бид гуравь гурван мянган динар vлдээсэнд бид нэг нэг пvнз гаргаж наймаа хийлээ . гэтэл манай нэг ах одоо энэ нохой , байдаг юмаа нэгэн мянган динараар зараад эд бараа, элдэв зөөр авч алс газар арилжаа наймаа хийхээр гарсан билээ . Жил болсны хойно манай пvvсэнд нэгэн гуйлагчин орж ирсэнд би тvvнийг ихэд өрөвдөөд , “Тэнгэр чамайг танихгvй байна уу?” гэхэд нь сайтар ажиглан харвал ах минь байлаа . Би ихэд баярлан амар мэндийг асууж , пvvсэндээ ашиг хожоог бодож vзвэл хоёр мянган динар болсон байхад, нэгэн мянгыг ахдаа өгч “За vvнийг ав, харь оронд битгий яваарай!” гэсэнд тэр тэсгэлгvй баячрлаж , бас нэгэн пvvз гаргалаа .
Гэтэл тэр ах одоо энэ нохой нь бас “Хамаг юмаа худалдаад их аян замд явна” гэхэд нь бид хоёр “хэрэггvй” гэж хичнээн хэлээд болсонгvй эд бараа худалдан авч ачаад, аян явдал хийхээр явлаа . Нэг жил болоод бас л нөгөө ахын адил гуйлагчин болоод буцаж ирэхэд нв “Явж хэрэггvй гэж эс хэлэв vv” гэсэнд “аяа дvv нар минь би тийм заяа муутай бажээ . Одоо сохор зоос ч vгvй , өмсөх цамц ч vгvй гуйлагчин боллоо” гэж ихэд уйлав. Би биеий нь угааж хувцас өгөөлд гартаа аваачиж сайн хоол идvvлэв. Би жилдээ нэгэн удаа дансаа боддог билээ . “Энэ удаагийн олз хичнээн болсон арваас хоёцул хувааж авна” гээд дансаа бодсонд хоёр мянган динар зоосны олз олжээ . нэгэн мянган динар коосыг ахдаа өгсөнд тэр бас нэгэн дvvз гаргаж хоёр удтал амвдран суулаа .
Гэтэл нэгэн өдөр хоёр ах орж ирээд “Хоёул аянд явъя” гэхэд нь “Чи тvрvvнд яваад ямар олз ашиг олсон билээ? Би явахгvы ” гээд явсангvй , гэтэл хоёр ах намайг жил болгон “аянд явъя” гэсээр зургаан жилийн нvvр vзэхэд , сvvлдээ би “явбал ч явъя” гээд, “харин бидэнд хичнээн хөрөнгө байгааг тоолж vзье” гэлээ тэгсэн чинь хоёр ахад нэг ч зоосны олз гарсангvй. Би юм хэлсэнгvй, ирж өөрийн пvvзний дансгы бодвол нийт зургаан мянган динар зоосны олз ашиг олсон байлаа . Би нэн их баярлаж , тэн хувааж гурван мянган динар зоосыг , хэрэв аянд яваад ” олз ашиг олсон байв. Би нэн их баярлаж , тэн хувааж гурван мянган динар зосыг , хэрэв аянд олз омоггvй балран ирвээс бидахин пvvз гаргах болно гэж газар булаад, vлдэх гурван мянган динар зоосыг vзvvлэн энэ бол бидний аянд хэрэглэх хөрөнгө хэмээн мянга мянгаао нь хуваан авч эд бараа авч , далайн онгоц хөлслөн их аянд хөдлөв. Сар хиртэй явж нэгэн хотноо хрсэнд нэгэн зоосыг арван зоос болтол олз ашиг олж буцах хэмээтэл далайн эрэг дээр уранхай хувцастай залуу бvсгvй дайраолдан “Аяа ноёнтон танд тал өгвөөс над хишиг буян хvртээх vv?” гэсэнд би “Хvнд өглөг буян өгөх дуртай хvн , чи тал эс өгсөн ч хамаагvй” гэхэд минь “Тэгвэл та намайг гэргий болгон авч нутагтаа аваач, би бvх амь биеэ танд зориулна . Би сайн санааны vvднээс ханилан таныг хэрхэвч хууран мэхлэхгvй” гэлээ .
Залуу хvvхний энэ vгийг сонсоод миний сэтгэл ихэд уярч, Аллах тэнгэрийн өршөөснөөр тvvнийг авч сайхан хувцаслаад хөлөг онгоцонд нэгэн сайн байр гарган өгч цааш хөдөллөө . Сvvлдээ би тvvнд их хайртай болж өдөр шөнө боловч цуг бадаг босон тул митний хочр өдө шөнө боловч цуг байдаг болсон тул миний хоёр ах над жөтөөрхөн эд мөнгөнлд минь шунаад намайгш алж мөнгий минь авахаар сэт явцгаажэ . тэд ийнхvv чөтгөрийн муу санаа өвөрлөн намайг гэргийн хамт унтаж байх vед сэм орж ирээд бид хоёрыг далайд хаяжээ . Миний гэргийгг сэрж , нэгэнтээ хөрвөөгөөд айшхи эм болон хувирч намайг нэгэн арал дээр гаргав. Тэгээд нэгэн хэсэг алга болж өгдөө болсон хойно эргэж ирээд “Би нэгэнл чиний гэргий тул Аллах тэнгэрийн өршөөлөөр амий чинь аварлаа . Би хэдийгээр айшхи эм боловч чамайг анх vзээд хайртай сэтгэлтэй болсон агаад аугаа их хvчит Аллах тэнгэрт их сvжигтэй билээ . Харин гагцхvv чиний хоёр ахад ихэд өших тул заавал амий нь хорооно” гэхэд миний амийг авсанд чинь баярлавч баршгvй , харин миний хоёр ахыг битгий алаарай гээд хоёр ахынхаа явдлыг нэгд нэггvй яртсанд тэр бээр “Би энэ шөнө нисэн очиж хөлөг онгоцыг живvvлэн, тэр хоёрыг хөнөөнө” гэхэд нь би, “Хэрэггvй битгий тэг , vйл муутын заяа муу гэж байх боловч, тэр хоёр ямар я гэсэн миний төрсөн ах шvv дээ” гэлээ . тэгээд өршөөн хэлтрvvлэхийг гуйсаар байтал нэг мэдэхэд намайг байшингийн минь дээвэр дээр авчираад тавьчихсан балаа . Гэрт орж мөнөөхөн булсан мөнгөө гагаж дахин пvvз гаргаад, амар сайхан жаргаж байхдаа нэг орой гэртээ буцаж ирэхэд минь манай хашаанд энэ хоёр нохой уяатай , намайг харангуут гингэнэн гаслан эрхэлж билээ . Гэтэл манай гэргий гарч ирээд энэ хоёр нохой бол чиний хоёр ах мөн гэхэд нь “Хэн ингэв?” гэвээс “Би эгчээ ирvvлж , ийнхvv vйлдэв. Арван жил болохоос нааш энэ хоёр хvн төрөхдөө буцаж орохгvй ” гэлээ . Тэгээд би тэхvv эгчий нь олж энэ хоёроо буцааж хvн төрөлд нь оруулахаар явтал энэ худалдаачин дайралдаап , “Бирид чөмайг яахы нь vзэх гэсэн минь энэ бvлгээ гэсэнд бирид “Энэ тун хачин явдал байна. vvний тул худалдаачны амины хувийг хэтрvvлье” гэсэнд мөнөөхөн илжиг хөтөлсөн өвгөний ээлж болж “Би энэ хоёрын vлгэрээс улам сонин явдал яривал чи энэ худалдаачны vлдсэн амийг хэлтрvvлэх vv” гэсэнд “тэгнэ” гэжээ .
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|