***GEGEEHEN* *GOOD*
2007-07-29
Сайхан инээмсэглэдэг хүмүүс өндөр цалин авдаг
Өнөөдөр сайхан инээмсэглэл гэдэг нэг ёсондоо хүний нэрийн хуудас болсон цаг. Инээмсэглэж байгаа хүнтэй ажил хэрэг хэлэлцэх, уулзаж ярихад ч урамтай. Америкийн Техасын их сургуулийн Даниэль Хамермеш сайхан инээмсэглэдэг хүмүүс нь баргар, дүнсгэр хүмүүсээс дунджаар 15 хувь илүү цалин авдаг болохыг тогтоожээ. Илүү цалин авахыг хүн болгон хүсэх нь мэдээж. Гэтэл инээмсэглэл тань тийм ч сайхан биш бол яах вэ, инээмсэглэлээ засч болох уу гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Мэргэжилтнүүд үүнд засч болно гээд хэд хэдэн энгийн зөвлөгөө өгдөг. Тэдгээрийн заримаас танд сонирхуулъя.
Уруул
Толинд өөрийн инээмсэглэлийг сайн хар. Хэрэв шүд тэгш, цагаан байвч инээмсэглэл сэтгэл булаам болж чадахгүй байвал асуудлын гол нь нүүрний хувиралд байгаа хэрэг. Тиймээс нүүрнийхээ булчинг дасгалжуулах хэрэгтэй. Инээмсэглэхэд дээд шүднүүд харагддаг байх нь мэдээж хамгийн зохимжтой байдаг болохоор уруулаа “сайн ажиллуулж” сурах нь чухал. Yүний тулд дараахь гурван дасгалыг гудамжинд ганцаар явахдаа, машинаар давхиж явахдаа гээд хаана ч гэсэн хийж болно.
Зааны хошуу
Зааны хошуу гэхээр та бараг ойлгосон байх. Уруулаа зааны хошуу шиг шовойлгон урагшуулна.
Шүдээ угаах
Инээмсэглээд амаа хагас нээн хэлнийхээ үзүүрийг хоёр тийш хөдөлгөн дээд ба доод шүднүүдээ цэвэрлэнэ. Дараа нь дээд болон доод талынхаа шүднүүдийг дотор талаас нь ахин нэг цэвэрлэнэ. “
Холливудын инээмсэглэл
Холливудын супер од Жулия Робертсийн яаж инээмсэглэдгийг санаж байна уу? Тэгвэл түүнийг яг дуурайж уруулаа “чихэндээ хүртэл нь сунгаж” инээмсэглэнэ.
Шүд
Инээмсэглэхэд далий мурий гараад ирвэл нэг их сайхан харагдахгүй нь мэдээж. Харин шүдээ тэгшилж болдог гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй нь хачирхалтай. Шүдний хазалт, эгнээний гажгийг шүдний эмнэлэгт үзүүлж тусгай төмөр чиг тавьж янзалдаг. Ийм төмөр чиг нь зүүхэд онц эвгүй санагддаггүйн дээр үр дүн сайтай байдаг болохоор хүмүүс өргөн ашигладаг. Сайн инээмсэглэлийг гутаадаг өөр нэг зүйл бол шар шүд. Өтгөн байхуу, кофе уудаг, тамхи татдаг хүмүүсийн шүдэнд өнгөр тогтох нь элбэг. Шүдээ гялалзсан цагаан болгохыг хүсч байгаа хүмүүс зарим зүйлийг мэддэг байхад илүүдэхгүй. Юуны өмнө шүд цайруулдаг гэсэн тодотголтой шүдний оо нь шүдний цагаан өнгийг алдуулалгүй хадгалах болохоос шүд цайруулах нөлөө үзүүлдэггүй бөгөөд зөвхөн шүдний эмч л шүдийг тань цайруулж өгдөг гэдгийг мэдэж авах хэрэгтэй байх. Шүдийг ул үндэстэй цайруулахын тулд тусгай найрлагатай исэлдүүлэгч ашигладаг. Эдгээр исэлдүүлэгч нь шүдний паалан, ясанд нэвтрэн орж шар өнгө тогтоож байгаа бодистой урвалд орж цайруулдаг. Гэхдээ шүд цайруулах гэдэг нь ганц удаа шүдний эмчид үзүүлсэн төдийгөөр шийдчихэж болдоггүй нэлээд хугацаа шаардсан зүйл гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй.
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|