***GEGEEHEN* *GOOD*

2007-07-29

Эрчүүд яагаад ...?

Ангилал: ZOBOLGOO
ливаа сэтгэл зовоож буй асуудлаар эрчүүд яагаад шөнө орой ярилцахыг хүсдэггүй вэ?
Шөнийн 23.15 цаг болжээ. Та нөхрийнхөө хамт орондоо сонин уншаад хэвтэж байна. Гэтэл та сэтгэлийг чинь бүтэн өдөр зовоосон зүйлийн талаар түүнтэй ярилцахыг хүснэ. “Хонгор минь хоёулаа жаахан ярилцах уу” гэхэд тэрбээр “Дэндүү орой болчихсон юм биш үү. Өглөө болвол яасан юм бэ” гэнэ. Та түүнд ярилцах хэрэгтэй байна гэж хэлэхэд тэр улам уурлан,
-Чи яахаараа шөнө орой болсон хойно түвэг удаж байдаг юм бэ?
-Чи нэг юм яриад эхлэхээрээ дуусахаа мэддэггүй биз дээ.
-Би тайван амарч болох уу, үгүй юу.
-Яахаараа бүх юм заавал чинийхээр болж байх ёстой юм бэ? гэсэн хариу барина. Эсвэл таныг сонсох боловч юм ярьж байхад чинь хурхирч эхэлнэ. Эсвэл хариу өгөхгүй. Бас байн байн санаа алдаж ч мэднэ. Яагаад тэд ингэдэг вэ. Яагаад гэвэл тэд энэ үед маш их ядарсан байдаг учир аливаа асуудалд тавих анхаарал нь багассан байдаг. Мөн хэзээ ч дуусахгүй яриа өрнүүлэн унтуулж амраахгүй байх вий гэдгээс айдаг. Тийм болохоор эмэгтэй та энэ талаар нөхөртэйгөө ярилцан, ийм үед яавал дээр вэ гэдгээ өмнө нь тохиролцоорой. Эсвэл та “Хонгор минь ярих юм байна. 10-хан минут. Чамайг ядарч байгааг чинь мэдэж байна. Гэхдээ энэ тухай хэлчихвэл санаа амрах гээд байна. Хоёулаа дараа нь үргэлжлүүлэн ярьж болно шүү дээ” гээд хэлээд үзээрэй.

Эрчүүдтэй муудалцах үед тэд яагаад эмэгтэйчүүдийн хэлэхийг хүссэн зүйлийг хэлүүлэхээс зайлсхийдэг вэ?
Та нөхөртөө яагаад гомдсоноо, яагаад өөрийгөө аз жаргалтай гэж бодохгүй байгаагаа, тэр таныг хэрхэн гомдоосон тухай хэлэх гэж оролдож байснаа хэсэг хугацааны дараа тэр бүхнээ хэлж чадахгүй байгаагаа мэдэрч байсан уу.
Харин энэ үед яагаад ийм байдалд орсноо та ойлгодоггүй. Энэ бүхнийг түүнд хэлэхээр шийдэхдээ сэтгэл чинь хөдөлж эмзэглэж байсан бол одоо тийм биш болжээ. Тэгвэл та эр хүн зэмлүүлэхээс айж эмээхдээ гаргадаг өөрийгөө хамгаалах аргын золиос болсон нь тэр юм. Ийм үед тэд таны сэтгэл хөдлөлийн нарийн ширийнийг сонсохгүй байхыг хичээдэг.
Эр хүн зэмлэл хүртэхээрээ эмэгтэй хүнийг зүрх сэтгэлээс нь холдуулахыг хичээдэг. Ингэснээрээ тэд аливаа маргааны ялагч болж, бүхнийг хянагч байж чаддаг. Тэд эмэгтэйчүүдийг асуултаар булж аль болох төөрөгдүүлэхийг хичээдэг.
-Чи ер нь мэдрэл муутай байх аа.
-Чамайг ийм хачин юм бодож байгаа гэж бодохоор их гайхаж байна.
-Жаахан тайвшир. Тэгэхгүй бол чи галзуурах байх шүү.
Тэд ихэвчлэн ингэж хэлдэг. Ихэнх эмэгтэйчүүд энэ аргад автан эцэст нь нөхөртэйгөө хэрүүл маргаан дэгдээгээд дуусдаг байна. Ингэснээрээ шийдэх ёстой асуудлаа шийдэж чадахгүйгээр барахгүй эмэгтэй нь гомдон гутарч, эрэгтэйчүүд сэтгэл хөдлөлийн тэнцвэргүй байдлаас гарч чадлаа гэж боддог аж. Бүр зарим эрэгтэйчүүд ийм үйлдэл хийдэг гэдгээ мэддэггүй байна. Yүнийг ямар аргаар шийдэх бол гэж бодож байна уу. Та түүнд ийм зүйл хийх боломж бүү олго. Өөрийнхөө сэтгэл зүрхийг сонсч сур. Та түүний заль мэхийг мэдэж байгаагаа хэлж, тэр арга нь бүтэлгүй болохыг сануулаарай.

Ямар учраас эмэгтэйчүүдийн хэлсэн зөвлөгөөг дагахаас татгалзчихаад дараа нь өөрөө бодож олсон юм шиг авирладаг вэ?
Та нөхөртэйгөө амралтын өдрүүдэд гол уруу явах уу, амралтад явах уу гэдгээ шийдэх гэж байна. Яг энэ улиралд голын эрэг дээр маш олон хүн очдог учраас та амралтанд явъя гэсэн санал гаргажээ. Гэтэл тэр таны саналыг дотроо хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө гол уруу явна гэж зөрүүдэлнэ. Гэтэл хэд хоногийн дараа хоолоо идээд сууж байхдаа “би хэд хоног амралтаараа хаашаа явах тухай бодлоо. Одоо зуны дэлгэр цаг учир олон хүн гол дээр очсон байгаа. Тийм болохоор амралтын газар хамаагүй дээр байх, тийм үү” гэх вий. Тэд яагаад ингэдэг вэ гэж та гайхаж байна уу. Хариулт амархан.
Яагаад гэвэл, эрчүүд өөрийнхөө зөв гэдгийг мэдрэх дуртай. Мөн өөрсдийгөө бүхнийг хариуцан зохицуулах ёстой гэж боддог. Эрчүүд эрх чөлөөт байдлыг юунаас илүү үздэг, аливаа зүйлийг өөрийнхөөрөө хийх нь дээр гэж боддог.
Гэхдээ үүнийг шийдэх амархан. Эрчүүд яагаад ийм зан авир гаргадагаа мэддэггүй. Тийм болохоор та нөхөртэйгөө ярилцан энэ тухай уншуул. Энэ бол та хоёрын харилцаанд нэг их хөнөөл авчрахгүй, харин ч сонин зан араншингийнхаа талаар нөхөр тань мэдэх болно.

Яагаад эрчүүд эмэгтэйүүдийг дэмжиж хүлээн зөвшөөрч чаддаггүй вэ?
Та нөхөртэйгөө нэгэн оройг гадуур хооллож, зугаацаж өнгөрөөхөөр шийджээ. Та үс гэзэг, хуруу хумсаа янзалж, хувцас хунараа өмсөх гэсээр бараг цаг болно. Дараа нь “Хонгор минь, би ямар харагдаж байна” гэхэд нөхөр тань “сайхан“ гээд машиныхаа түлхүүрийг аван цааш эргэнэ дээ. Энэ байдал мэдээж танд таалагдахгүй. Тэгээд гэртээ эргэж ирээд түүнд жаахан гомдсоноо хэлэхэд, “Сайхан харагдаж байна гэж хэлсэн шүү дээ. Yүнээс өөр ямар үг сонсох гээ вэ” гэж гайхан асууна.“Чи, шинэ даашинз өмссөнийг минь хараагүй юм уу, үс минь өөр харагдахгүй байна уу” гэж лавшруулбал, “Чамд миний хийсэн, хэлсэн бүхэн таалагддаггүй гэдгийг чи мэддэг үү” гэх вий. Ингээд л маргаан эхэлнэ. Тэгээд та яагаад ийм байдалд хүрснийг ойлголгүй гомдож хоцорно. Одоо юу болсныг тайлбарлая. Эмэгтэйчүүд аливаа зүйлд жижиг гэлтгүй ач холбогдол өгдөг бол эрчүүдэд ийм зан байдаггүй. Эмэгтэйчүүд эрчүүдийг өөртэйгөө адил мэдрэмжтэй байх ёстой гэж боддогоос ийм зөрчил үүсдэг. Тийм болохоор жижиг ч гэсэн зүйлийг анхаарч сурахад нөхөртөө тусал. Хажуугаар өнгөрсөн хүмүүсийн тухай болон өөрийн хамгийн таалагддаг газрын тухай түүнтэй ярилцаж болно шүү дээ.

Эрчүүд санааг нь зовоож буй асуудлаа хэлэхийн оронд яагаад бухимддаг вэ?
Оройн хоолны дараа та хоёр хамт сууж байхдаа та нөхрөө нэг зүйлд санаа зовоод байгааг нь мэднэ. Та түүнээс юу болсныг асуухад, ”Юу ч болоогүй” гэнэ. “Чамайг нэг зүйлд санаа зовоод байгааг чинь мэдэж байна” гэхэд, “Юу ч болоогүй гэсэн шүү дээ. Надаас элдвийн юм битгий асуугаад бай “ гэж ч магад. “Тайван биш байна. Нэг зүйлд уурлаад л байх шиг байна” гэвэл, “Чи чимээгүй байж үзээч. Яахаараа над уруу ингэж дайрч байдаг юм бэ. Тиймээ би ууртай байна. Чамайг ийм зан гаргаад байхад уурлахгүй байж яаж чадах юм бэ” гээд хашгирах вий. Эрчүүд айх юм уу түгшиж сандарсан үедээ уурладаг. Зарим үед өөрийг нь хайрлаж халамжлах хүн хэрэгтэй болсон үедээ уурлан бухимддаг юм байна. Энэ тохиолдолд та шалгаахын оронд тайван байлгахыг хичээх хэрэгтэй.
Хэрэв нөхөр чинь эмзэглэж буй зүйлийнхээ тухай ярихыг оролдох юм бол дэмжсэн зоригжуулсан үг хэлж байгаарай. Эрчүүдийг хүнд байдалд орсон үед сэтгэлийг нь засах, зоригжуулах үгнээс өөр хэрэгтэй юм байдаггүйг санаарай.
Хэрэв нөхөр чинь юу хэлж байгаагаа мэдэхгүй таныг доромжилж, хараал урсган хэрүүл хийдэг бол дээрх зөвлөгөө танд хэрэггүй. Харин энэ байдлаас гарахад тусалж чадах сэтгэлзүйчид хандвал илүү үр дүнтэй.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Миний сэтгэлийн толь

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://www.emsudlaach_sclub.mn
. http://www.moh.mn
. http://www.nchd.mn
. http://www.open-government.mn
. http://www.103.mn

Найзууд

. yuki
. xvv
. Tsogtbaatar
. donika
Бичлэг: 11 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax