***GEGEEHEN* *GOOD*
2007-07-29
Анхны үнсэлтийн талаарх шилдэг зөвлөгөө
Анхны үнсэлт нь эмэгтэйчүүдийн хувьд маш чухал ач холбогдолтой зүйл бөгөөд цаашид та хоёрын харилцаа хэрхэн яаж өрнөхийн эхлэл болж болох талтай. Анхны үнсэлтийн талаарх доорхи зөвлөгөөг мөрдсөнөөр хайрт чинь чамайг ирэхийг тэсэн ядан хүлээдэг, үргэлж чамайг дурсаж байх болно гэдгийг амлаж байна.
1. Хоёулаа бай.
Анхны үнсэлтийн үед та хоёр хоёулханаа л байх ёстой. Энэ бол та хоёр хамтын дурсамжаа үлдээх мөч. Гэтэл хүн ихтэй газар онцгой дурсамжийг бий болгож чадна гэж үү. Хэрэв та хоёр хөл ихтэй ресторан, клуб эсвэл өөр хүмүүстэй хамт байх үед найз эмэгтэй чинь чамтай л байхыг хүсч байгааг чи анзаарчээ. Тэгвэл түүнээс “надтай хамт хаа нэг тийшээ явмаар байна уу” гэж асуу. Тэгээд түүнийг дагуулж, өөрийн үдэшлэг буюу хоёр хүнтэй хувийн партидаа урьж оруул. Харин одоо тохиромжтой мөч ирэхийг хүлээ.
2 . Амаа цэвэрхэн байлга.
Бурханыг бодож чамаас гуйя, оройн хоолон дээрээ сармис их идсэн атлаа бохь авахаа мартсанаас болж түүнийгээ үнсэх боломжоо хэрхэвч алдаж болохгүй шүү. Тэгэхлээр хоол захиалахдаа халуун ногоо, сармис, сонгино бус харин оронд нь лемонтой эсвэл гаатай хоол сонгох нь зүйтэй. Машиндаа эсвэл халаасандаа байнга бохь, гаа авч явж бай. Хоол болон шар айраг ууж дуусмагцаа бохь зажил. Хэрэв та эвгүй үнэртэй амаараа түүнийг үнсэх гэвэл уулзалтандаа төгсгөл тавьж ч магадгүй шүү.
3 . Үнсэх мөчөө сонго
Чи ямар үе үнсэлтэд хамгийн тохиромжтойг мэдэж байх ёстой. Та хоёрын яриа зогсч, бие биеийнхээ нүд рүү ширтэлцэх тэр үе л хамгийн тохиромжтой мөч. Тиймээс чи ийм нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй .
4 . Битгий асуу
Эмэгтэй хүнээс түүнийг үнсэж болох эсэхийг хэзээ ч битгий асууж бай. Ер нь эмэгтэйчүүд халамж анхаарал байнга тавидаг эрчүүдэд дуртай байдаг, ялангуяа хоёулханаа байгаа мөчид. Эмэгтэй хүнээс зөвшөөрөл хүсэх нь чамайг хулчгар, өөртөө итгэлгүй харагдуулахаас гадна ямар ч мэдрэмжгүй, гал халуун бус санагдуулна. Тиймээс эр хүн шиг байж түүнийгээ үнсээрэй. Мэдээж үүнийг хийхээсээ өмнө тэр чамайг сонирхдог гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Байгаа байдлаар нь түүнийг дүгнэж болно: Хэрэв тэр чам руу биеэрээ ойртож, налах эсвэл чамд хүрэх мөн инээмсэглэх, уруулаа хазлах, үсээрээ оролдох зэргээр аяглаж байвал тэр чамайг сонирхож байна гэсэн үг.Тиймээс залуу минь энэ мөчийг алдах хэрэггүй, урагшаа.
5. Тайван бай
Энэ мөчид бүх зүйлийг алгуурхан хийх хэрэгтэй. Дэндүү хурдан хөдөлж бүх зүйлийг нурааж болохгүй. Тэр тусмаа түүнтэйгээ анхны удаа үнсэлцэж байгаа болохоор тайван бай.
6 . Түүнд хүр
Гараа ташаан дээр нь тавиад эсвэл бүсэлхийгээр нь тэвэрч өөр лүүгээ зөөлхөн татна. Дараа нь хуруугаараа үсийг нь илбэн, сайхан царайг удтал ширт. Түүнийг алгуурхан өөртөө татан хацрыг нь үнсэж энхрийл. Үнсэж байхдаа түүний биеийг энхрийлэхээ мартав.
7 . Нүдээ ань
Итгэлтэй байх үүднээс үнсэлцэж байхдаа нүдээ аних хэрэгтэй. Хэрэв нүдээ аниагүй байхыг чинь харвал чамд энэ мөч нэг их сайхан санагдахгүй байгаа юм байна гэж түүнд бодогдох ба найдвартай биш юм шиг мэдрэмж төрнө. Чи үнсэлтэд бүрэн татагдсан үед хамаагүй их тааламжтай санагдана.
8. Хэрэв унтаж байвал алгуурхан сэрээгээрэй
Мэдээж унтаж байхдаа үнссэн үнсэлт анхны үнсэлт хоорондоо ялгаатай. Чи уруулаараа түүнд алгуурхан, зөөлөн хүрэх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ сэрүүлэгтэй цаг шиг гэнэт цочоолгүй аяархан сэрээгээрэй.
9 . Хэлээ хянаарай.
Үнсэлцэхдээ хэзээ ч битгий хэлээ хамаагүй чихэж байгаарай эмэгтэйн чинь амьсгал давхцах вий. Хэрэв чи ингэж аашилбал урьд нь хэзээ ч эмэгтэй хүн үнсэж үзээгүй өсвөр насны хүүхдээс ялгарахгүй. Ядаж анхны үнсэлтэн дээрээ хэлээ амандаа байлгаарай даа.
10. Битгий шүлсдээрэй.
Дөнгөж мэндлээд өнгөрөхдөө л сайхан сэтгэгдэл үлдээдэг залуусын тухай хүүхнүүд ярьцгаадаг даа. Ингээд бидний сүүлийн зөвлөгөө бол эмэгтэйгээ битгий шүлсдээрэй. Шүлсээ байдаг газар нь л хадгал гэж хэлэх байна.
Хэрэв та бидний өгсөн зөвлөгөөг мөрдөж чадвал та түүндээ насан туршдаа дурсан суух анхны үнсэлтийг лавтай өгч чадна.
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|