Oгноо: 2007-06-12 15:58:44
Боом нь мал амьтнаас хvнд халдварладаг бөгөөд хХvнд ихэвчлэн арьсны гадаргыг гэмтээдэг, хvчтэй хордлого өгдөг хурц халдварт өвчин юм.
Мал аж ахуй хөгжсөн улс оронд нилээд гардаг байна манай улсын 20 аймгийн 125 сум, Улаанбаатар хотын 3 дvvрэгт боомын голомттой байгаа юм. Хvний өвчлөл 16 аймгийн 52 суманд одоогоор бvртгэгдээд байна. Сvvлийн жилvvдэд мал, амьтанаас хvнд халдварладаг халдварт өвчин га pax нь ихсэж боом өвчин гарсаар байна. Сvvлийн 5 жилд 91 хvн боомоор өвчилж өмнөх 5 жилийнхээс 27.8 хувиар нэмэгдсэн байгаа нь ихээхэн анхаарал татаж, малаас хvнд халдварладаг өвчнөөс голомтот нутгийн хvн амыг сэргийлэх асуудал чухал болоод байгааг гэрчилж байгаа юм. Мал амьтан боомоор өвчилж байгаа голомтонд оршин суугчид эрvvл мэнддээ хяналт тавьж, энэ өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авч чаддаг байх хэрэгтэй байна. Боом өвчнөөс сэргийлэх засаг захиргаа, хууль хяналт, хvн, мал эмнэлэгийн байгууллагын vйл хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулж явуулах асуудал тулгарч байна.
Илрэх шинж тэмдэг:
Боомын арьсны хэлбэр нийт өвчлөлийн 97.8- 99 хувийг эзэлж байна. Арьсны хэлбэр нь биеиин ил хэсэгт гар нvvр толгойн арьсан дээр хатигшил байдлаар гарна. Бага зэрэг халуурна Vvсгэгч орсон газарт улаан цэг , толбо, гvвдрvv, цэврvv гэсэн vе шатаар vрэвсэл явагдаж, цэврvv нь хагарч хар тав vvснэ. Боомын хатигшил нь өвчингvй, эргэн тоирондоо их хэмжээнии хаван бий болдгоороо бусад хатигшилаас ялгана. Хар тав нь хатуу, барзгар, гадаргуутай байна. Боомын хатигшил гарах vед их загатнадаг байна. Өвчний эх уурхай нь өвчтэй мал, амьтад юм. Ихэвчлэн шууд хавьталын замаар халдвар дамждаг. Боом өвчний гаралт жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан доорх сэрэмжлvvлэгийг өгч байна.
• Засаг захиргаа, мал эмнэлэгийн байгуулагаас тавих хяналтыг сайжруулах
• Малын өвчлөлийн мэдээг холбогдох байгууллагад мэдээлэж байх
• Голомтот нутгийн мал сvргийг дархлаажуулах
• Малын өвчлөл гарч байгаа газраас арьс шир, vс ноос, мах сvvг худалдах асуудлыг хориглох, зогсоох
• Голомтот нутгаас өөрийн аймаг суманд худалдан авах, зөөвөрлөж хэрхэвч болохгvй.
• Боомын өвчлөл гарсан суурийн малыг ялгаж тусгаарлах
• Орон нутгийн мал эмнэлэгт асуудал тавьж халдвар авсан эх уурхайг тогтоож, таслан зогсоох
• Малын өвчлөл гарсан голомтонд ажиллагсад хувийн хамгаалах хэрэгсэл /халад,
бээлий, гутал, маска/ өмсөж ажиллах. Хамгаалах өмсгөлгvй vед сааль сvv, малд өмсдөг дээл хувцастай байх
• Голомтот нутгийн хvн амыг дархлаажуулалтанд бvрэн хамруулах.
• Vхсэн малын арьс шир ноос vсийг ашиглахгvй байх
• Боомын хатигшилыг гэрийн нөхцөлд эмчлэх янз бvрийн зvйл тvрхэх хөхvvлэхийг хориглох
• Малтай ажилласан тохиолдолд гараа халдваргvйтгэлийн бодис /0.5%-ийн хлорамин буюу савангийн хөөсөөр 2 минутын турш/-оор булхаж угааж хэвших
• Боом өвчнөөс сэргийлэх, биеэ хамгаалах талаар эрvvл мэндийн боловсрол олж авах, мэдэж авсан зvйлээ хэвшvvлэх
• Өвчтөн байсан ба байгаа гэр дрон "өрөө тасалгаа эд зvйлийг халдваргvй болгох
• Халдваргvйтгэлийн бодис хэрэглэж сурах
|