Хэн нэгэнтэй танилцах, хуучин найзтайгаа уулзах эсвэл зурагтаар хvндэтгэдэг жvжигчин чинь гарахад хамгийн эхэлж юу нь таны анхаарлыг татдаг вэ? Бид хvмvvсийг “дээрээс нь доош нь” судалдаг гэнэ.
Тийм болохоор хvнд сэтгэгдэл төрvvлэх хамгийн гол зvйл бол нvvр царай байдаг.
Нимгэн гэрэлтсэн царай бусдын нvдэнд таныг хэдэн кг хасч харагдуулдаг. Хvний биеийн тодорхой нэг хэсгийг тураахад зориулсан хоолны дэглэм байдаггvй ч дараах хэдхэн дvрмийг баримталж чадвал таны давхар эрvv алга болж, арьс чинь илvv цэвэр, эрvvл харагдах болно. Эхний vр дvн хэдхэн өдрийн дараа л мэдэгдэх учраас энэ нь илvvдэл жинтэйгээ тэмцэхэд маш сайн тvлхэц болж өгнө гэж мэдээрэй.
Алхам 1
Өдөрт хоёроос доошгvй литр ус уу.
Хэрэв та хэтэрхий бага шингэн уувал таны бие махбодь шууд л хэмнэлийн дэглэмд шилжиж, vнэт чийгээ хадгалахыг илvv ихээр хичээх болно. Үvнээс болж шингэн “хуримтлагдаж”, нvvр, гар, хөлөнд хаван vvснэ. Харин хангалттай хэмжээний шингэн уувал илvvдэл чийг бие махбодиос зайлуулагдана. Хамгийн ашигтай нь хийжvvлээгvй цэвэр ус эсвэл ногоон цай юм. Мэдээжийн хэрэг кофе, кола болон жимсний шvvснvvд бие махбодийг чийгээр хангадаг ч эдгээр ундаанд хангалттай их хэмжээний калори агуулагддаг.
Алхам 2
Өдөрт гурваас доошгvй удаа шинэ ногоо болон жимс ид.
Ногоо, жимсэнд ч бас их хэмжээний шингэн агуулагддаг. Үvний сацуу эдгээр нь эслэгээр /ургамлын эсийн хальсны эд/ баялаг. Хэрвээ өдрийн хоол, оройн хоол хоёрын хооронд алим эсвэл луувангийн салат идвэл та хvнд хоол руу гараа сунгахгvй цатгалан байх болно. Таны ажлын ширээн дээр жигнэмэг биш жимстэй тараг байвал зvгээр. Чихэр ихтэй жимснээс болж таргална гэж бодох хэрэггvй. Жимсэнд агуулагддаг сахарын хэмжээ маш бага. Та vнэхээр амтат жvрж идсэнээс болж таргалсан нэг эмэгтэйг ч болов харсан уу?
Алхам 3
Согтууруулах ундаанаас татгалз.
Дарс, шар айраг, эсвэл vнэтэй коньяк зэрэг ямарваа согтууруулах ундаа бие махбодийн ус чийгийг ууршуулдаг. Чийггvй болсон бие бидний мэддэгээр хавагнана. Согтууруулах ундаа энэ хорвоо дээрх хамгийн калорилог бvтээгдэхvvн гэдгийг санахын ч хэрэггvй.
Алхам 4
Ердийнхөөс илvv их кальц хэрэглэ.
Өдөр бvр бие махбодид 1.2 мг-аас доошгvй кальц орж байж та хурдан турна. Үvний тулд өдөрт 3 аяга сvv эсвэл 800 гр тараг уухад хангалттай. Мөн загас кальцаар маш баялаг. Та консервлосон сардин эсвэл ястай яргай загас ид. Тэгвэл та шаардлагатай хэмжээний кальцаа авч чадна. Мөн миндаль, арахис болон хатаасан жимс идэхийг танд зөвлөе. Эдгээр нь мөн л кальц агуулдаг ажээ. Сvvн бvтээгдэхvvн их хэрэглэ. Амьтны гаралтай тос тодорхой хэмжээгээр хvний биед шаардлагатай учраас заавал тосгvйжvvлсэн бvтээгдэхvvн сонгох гэсний хэрэггvй. Хоногт хvний биед 90 гр тос шаардлагатай байдгийн 25-аас багагvй граммыг ургамлын тос эзлэх ёстой.
Алхам 5
Өдөр бvр 250 калори хасч, 250-ийг хайлуул.
Хагас кг турахын тулд та дунджаар 3500 калори шатаах хэрэгтэй. Өдөрт 500 калори хаяхыг хичээ. Тэгвэл та тун удахгvй биедээ гарсан өөрчлөлтийг өөрөө мэдрэх болно. Мэдээж эхлээд нvvрэнд, дараа нь биеийн галбир өөрчлөгдөнө. Энэ 500 калорийг хоёр хуваагаад 250-ийг нь биеийн ачааллаар, vлдсэн 250-ийг нь өдөрт идэх хоолноосоо “хасах” замаар шатаа. 250 калорийг шатаахад 30 минут тvргэн алхах эсвэл эрчимтэй 20 минут дасгал хийхэд л хангалттай. Хоолноосоо илvvдэл 250 калорийг амттанаа хязгаарлах замаар хасах хэрэгтэй. Амттаны оронд цөцгийтэй зайрмаг, бага калоритай бялуу, хатаасан жимстэй чихэр, жигнэмэг идэж болно.
Алхам 6
Давсаа багасга
Та хир давс хэрэглэнэ, төдий чинээ хаван vvсэх эрсдэл ихэснэ. Хагас боловсруулсан бvтээгдэхvvн давс болон консервант их агуулсан байдаг. Бас шар буурцгийн соус ердийн давснаас хамаагvй ашигтай гэдэг ч vнэн хэрэгтээ тэр нь хоолны давсны адил хаван vvсгэдэг гэж vзэх нь ч бий. Хагас боловсруулсан бvтээгдэхvvнээс гадна эрсдэлийн бvлэгт дорнын давсалсан бvх хоол, консервлосон шөл, ногоо, загас, махан бvтээгдэхvvн, чипс, давсалсан самар, бяслаг зэрэг орно. Давснаас татгалзсанаар та цусны даралтаа хэвийн байлгаж чадна гэдгийг сана.
Алхам 7
Хvч шаардсан дасгал сургуулилт
Та зөвхөн хоол, ундаар дамжуулан жингээ хасч байгаа бол арьс тань vлбэгэр, унжгар болох нь зайлшгvй. Тиймээс хоолны дэглэмийг хvчний дасгал сургуулилттай хавсран хийх хэрэгтэй. Тэгвэл таны булчин чангарч, танд хичнээн их булчин байна төдий чинээ калорийг та хөдөлгөөнөөрөө шатаана. Нvvрний дасгал бол массаж юм. Та турж байгаа бол заавал ч vгvй массаж хийлгэх ёстой.
Нvvрний дасгал
Уруулаа аль болох хоёр тийш нь татан /инээж байгаа юм шиг/ булчингуудаа чангалж И, А, У гэсэн vсгvvдийг дууд.
Амаа том ангайгаад хэлээ аль болох хvчтэй хойш нь ороо.
Толины өмнө суу. Хацраа тvмбийлгээд хийг гарга. Эхлээд нэгийг нь дараа нь нөгөөг нь.
Амныхаа нэг талаар инээ, ингэхдээ амныхаа нэг буланг дээш нь өргөөд буулга. Нөгөө талдаа ч бас ийм дасгалыг хий. Энэ дасгал цулцгар хацранд тустай.
Тэгшхэн суугаад тааз руу өнгийн харах замаар хvзvvгээ сунга. Энэ байрлалаар баруун мөрөн дээрээсээ тааз руу харж байхаар толгойгоо эргvvл. Толгойгоо урагш нь эргvvлээд эрvvгээ баруун мөр рvvгээ буулга. Энэ дасгалыг нөгөө тал руу мөн адил хийнэ.
Өглөө бvр нvvрээ хавангvй, нvднийхээ дор цулцангvй босохын тулд шөнийн турш нvvрээ тостой бvv хонуул. Шөнийн тосыг тvрхээд 30 - 40 минутын дараа цэвэрлэх нь зvйтэй.