Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (БЗМТ) нь гадаадад суралцах хvсэлтэй оюутан залуучуудын нэмэгдvvлэх зорилгоор барууны боловсролыг монголын нийгмийн бvхий л салбарт нэвтрvvлж, Монголд хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг тvгээж, оюутнуудын ерөнхий мэдлэг, харилцах, судалгаа хийх чадвар болон хэлний тvвшинг дээшлvvлэхэд зориулсан төрөл бvрийн хөтөлбөр хэрэгжvvлдэг билээ.
Монголын их, дээд сургууль, коллежийн оюутнуудад сурч байх хугацаандаа ажлын туршлага олж авахад нь туслах зорилгоор БЗМТ нь шинээр Internship хөтөлбөрийг 2004 оноос хэрэгжvvлж эхлээд байна. “Ажлын дадлага эзэмшицгээе” уриан дор оюутнуудыг ажил олгогч байгууллагатай холбох, суралцаж буй мэргэжлийнхээ дагуу ажиллаж дадлага туршлага эзэмшихэд нь дэмжлэг туслалцаа vзvvлэхэд уг хөтөлбөрийн vндсэн зорилго оршино.
Оюутнууд тус хөтөлбөрт хамрагдсанаар албан байгууллагын зохион байгуулалт, vйл ажиллагааны талаар ерөнхий мэдлэгтэй болохын зэрэгцээ тухайн мэргэжлийнхээ ажлын арга барилаас суралцана. Yvнд:
- Yvрэгт ажлын хариуцлагад суралцах
- Ажлын арга барилд суралцах
- Албан захидал бичиж сурах
- Олон нийттэй харьцах
- Илтгэл тавих
|
- Баримт бичиг боловсруулах
- Хамт олны дунд ажиллах
- Дvн шинжилгээ, судалгаа хийх
- Бие даан ажиллах чадвар эзэмших
|
Мөн дадлагын хугацаанд оюутнууд ирээдvйд тухайн байгууллагад цаашид ажиллах боломжтой эсэхээ судална. Харин байгууллага бvр өндөр мэдлэгтэй, чадвартай шинэ боловсон хvчинг татаж авах сонирхолтой байдгаас гадна дадлагын оюутнуудыг дөнгөж шинээр орж ажиллаж буй хvмvvстэй адилтган vзэж сургалт явуулдаг. Иймд Internship хөтөлбөрийн хvрээнд дадлага хариуцсан ахлах ажилтны сургалт, удирдлагын хvрээн дэх уулзалт, оюутнуудад зориулсан багц сургалт семинар зэрэг vйл ажиллагаа зохион байгуулагдана.
Дадлага хийлгэж буй байгууллагад дараах байдлаар ашигтай байна:
- шинэ, соргог vзэл бодолтой оюутнуудыг богино хугацаанд ажиллуулах
- оюутны хийж гvйцэтгэсэн ажлын vр дvнг байгууллагынхаа vйл ажиллагаанд ашиглах
- өөрийн байгууллагын vйл ажиллагаа болон дотоод зохион байгуулалтыг оюутнуудад нарийн танин мэдvvлэх
- дадлага хийж байгаа оюутнуудтай удаан хугацааны эрх зvйн болоод санхvvгийн гэрээ хийх шаардлагагvй
- зардал бага байна
- дадлагын оюутнуудаас өөрийн ирээдvйн боловсон хvчнээ таньж авах боломжтой
Internship хөтөлбөрийн хугацаа нь тухайн байгууллага болон оюутан хоёрын тохиролцсоны дагуу тогтоогддог бөгөөд ихэнх тохиолдолд дөрвөөс арван хоёр хvртэл долоо хоног vргэлжилдэг. Оюутан хvний нэг долоо хоногийн ажлын цаг нь 16-аас 40 хvртэл цаг vргэлжилж голдуу зуны саруудад явагддаг бөгөөд ихэнх тохиолдолд цалингvй байдаг.
БЗМТ нь коллеж, их, дээд сургуулиудын оюутнуудад Internship хөтөлбөрт хэрхэн хамрагдах, дадлагын ажлыг хэрхэн сайн гvйцэтгэх, өөрийн ирээдvйн ажил мэргэжилд хэрэгцээтэй зvйл сурч авах талаар багц зөвлөгөө-сургалт зохион байгуулна. Yvний зэрэгцээ дадлага хийх сонирхолтой оюутнуудын бvртгэлийг гаргаж, нарийн судалгаан дээр тулгуурласан мэдээллийн санг тус хөтөлбөрт оролцож буй байгууллагуудад хvргэх, байгууллагын захиалга, мэргэжлийн тохиргоо болон оюутаны сонирхолыг харгалзан хуваарилалт хийх зэргээр дадлагын ажлын явцад байнга хяналт тавьж ажиллах болно.
Ихэнх их, дээд сургуулиуд гадаадын авьяасаг оюутнуудад тэтгэлэг олгодог гэдгийг мэдэх нь чухал. Ихэвчлэн мастерын зэрэг горилох, судалгааны ажил хийх оюутнуудад олддог. Scholarship гэдэг нь scholar буюу эрдэмтэн хүн гэсэн үгнээс гаралтай. Тэр утгаараа оюутны хөгжил, сурч боловсроход олгодог санхүүгийн дэмжлэг. Манайхан тэтгэлэг гэдгийг орлогогүй, ядуу хүнд өгдөг тусламж гэж ойлгох нь түгээмэл. Энэ бол маш буруу.
Тэтгэлэг нь хоёр төрөлтэй. Scholarship нь хичээлдээ сайн, нийгэмдээ үйлчилдэг, бусдыг манлайлж чаддаг оюутнуудад олгогддог, харин Grant нь эрдэмтэн, судлаачдад судалгааны ажил хийх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, төсөл хэрэгжүүлэхэд нь олгогддог юм.
Ер нь бакалаврын сургалтад тэтгэлэг олдох жаахан хэцүү. Учир нь бакалаврын сургалтаар нэлээд ерөнхий мэдлэг олгодог, 4 жил үргэлжилдэг. Харин магистр, докторууд тодорхой судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж, мэргэшдэг, 2 жил сурдаг учир тэтгэлэг олдох нь арай их.
Америк шиг их тэтгэлэг олгодог улс байхгүй. Англи, Австралиас бараг олдохгүй дээ. Учир нь Америкийн сургуулиуд Alumni Foundation буюу төгсөгчидтэйгээ байнга холбоотой байж, энэ сангаараа дамжуулан сайн дурын, буяны, хандивын, хөрөнгө босгох үйл ажиллагаа явуулж, олсон мөнгөөрөө тэтгэлэг олгож байдаг. Зарим амжилттай яваа төгсөгчид нь сургууль дээрээ өөрийн нэрэмжит тэтгэлэгийг ч олгодог. Харин Англи, Австралийнх ийм биш. Мөн ТББ-ууд, сангууд, компани, корпорациуд өөрийн нэрэмжит тэтгэлэгүүдийг олгож, сургуулиа төгсөхөөр нь ажилд авах бодлого явуулдаг. Ер нь америкт тэтгэлэг олох боломж маш их. Гагцхүү уйгагүй хайж судлах хэрэгтэй.
Тэтгэлэгийн хэмжээ ямар ч байж болно. Сургалтын төлбөрийг нь бүтэн, эсвэл тодорхой хувийг нь даах, мөн сар бүр стипенд олгох, зөвхөн ном, бичиг хэрэгслийн зардлыг нь олгох гэх мэт…
Мэдээж хэн ч зүгээр мөнгө өгөхгүй. Тэтгэлэг бүр өөрийн нөхцөлтэй. Монголчуудын хувьд хамгийн гол нь гадаад хэлний чадвар, мөн сурлагын амжилтаас гадна спортын эсвэл урлагийн авьяас, бусдыг удирдан зохион байгуулдаг, нийгмийн төлөө үйлчлэх чадвартай, эрмэлзэлтэй, хийсэн бүтээсэн зүйлстэй байхад тэтгэлэг олдох магадлалтай. Бид идэвхтэй амьдралтай хүмүүсийг “хэнхэг”, “сумтай” гэж ирээд л хочилдог. Гэтэл яг үнэндээ энэ “хэнхэг” хүмүүсийг л Америкт хамгийн их үнэлдэг юм шүү дээ.
“The World is run by “C” students” гэсэн үг хүртэл байдаг. Гэхдээ энэ бол “C” сураарай гэсэн үг биш шүү. Идэвхтэй, хичээлээс гадуурх олон ажилд оролцдог, нийгмийн зүтгэлтэн хүмүүсээс олон нь “C” сурдаг байсан болохоор гарсан үг байх. Харин “А” сурахын сацуу нийгмийнхээ төлөө үйлчилж чаддаг хүмүүст тэтгэлэг илүү олдоно гэдгийг л хэлэх гэсэн юм.
Америкчууд ямар хүнд тэтгэлэг олгох сонирхолтой байдаг вэ?
Эцэст нь нэг зүйлийг маш сайн ойлгосон байхад гэмгүй. Энэ бол American Common Values буюу Америкчуудын хамгийн их үнэлдэг, ач холбогдол өгдөг “үнэлэмж” хэмээх ойлголт. Өөрөөр хэлбэл Америкчуудын хувьд юунд илүүтэй ач холбогдол өгдөг, ямар хүнийг, ямар үйлдлийг хамгийн их үнэлдэг вэ гэсэн асуудал юм. Миний санаж байгаагаар хамгийн чухал үнэлэмжүүд нь бол:
- Individualism
Энэ ойлголтыг та бараг мэдэх байх даа. Хувь хүний онцлогийг хүндэтгэх, “хувь хүн” гэдэг зүйлийг хүндэтгэх тухай ойлголт. “Та заавал бусадтай адилхан байх албагүй, та өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой, та бол бие даасан сэтгэлгээтэй бие даасан хүн” гэсэн үг. Энэ үнэлэмжийг, энэ философийг хэрхэн тэтгэлэг хожиход ашиглах вэ гэвэл, та өөрийн гэсэн онцлог, бусдаас ялгарах давуу талыг өөртөө бий болгоорой гэсэн санаа юм. Заавал бусдыг дууриах ямар ч шаардлага байхгүй.
- Leadership
Манлайлах, бусдыг удирдан зохион байгуулах, араасаа дагуулах, үүний эцэст байгууллагыг, хамт олныг зорилгодоо хүрэхэд нь чиглүүлэх чадварыг америкт маш өндрөөр үнэлдэг.
- Volunteerism
Нийгэмдээ үйлчилдэг, бусдад санаа тавьж чаддаг, өөрийнхөө чаддаг зүйлээр нийгэмд, бусдад цаг гаргаж, үйлчилж чаддаг байх.
- Academic excellence
Хичээлдээ сайн оролцож, сайн дүнтэйгээр суралцана гэдэг бол цагийн менежмент сайн хийж чаддаг, хувийн зохион байгуулалт сайтай хүний шинж.
- Social responsibility
Хүн бүр нийгмийнхээ өмнө, бусдын өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой.
- Team work
Багаар ажиллах чадвар гэдэг нь үндсэндээ орчиндоо, хамт олны дунд зохицох чадвар, асуудлыг хамтран шийдэж, хамтаараа үр дүнд хүрэх, багийн гишүүн бүр харилцан ашигтай байх чадварыг л хэлдэг.
- Result
Үнэнийг хэлэхэд манайд нэг л их том дуугаар ярьдаг хүмүүс олширчихож. Action is loader than voice гэдэг үг байдаг. Ярих нь чухал биш, хийх нь, үр дүнд хүрэх нь л чухал. Тийм том ярьдаг хүмүүсийг америкт ёстой нөгөө “хэнхэглэл” гэж шоолно, ийм хүмүүс дэмжигддэггүй.
- Imagination
Айнштейн “Imagination is more important than knowledge” буюу Төсөөлөл бол мэдлэгээс илүү чухал гэж хэлсэн байдаг. Аливааг урьдчилан харах, урьдчилан төсөөлдөг байх нь ямар нэг мэдлэгээс илүү чухал гэсэн санаа. Ийм л хүмүүсийн ачаар нийгэм урагшилдаг. Ийм хүмүүс ирээдүйд юу болох, юуг хийх талаар хар зургийг гаргадаг. Тийм ч учраас Harvard зэрэг том сургуулиуд аливааг өөрөөр харах гэдэг, өөрчлөх гэдэг, өөр өнцгөөс сэтгэж чаддаг хүмүүсийг сургуульдаа элсүүлдэг юм билээ. Хэдэн жилийн өмнө би Harvard-ын магистрын хөтөлбөрийн шаардлагыг интернэтээс харахад гурван гол зарчим байсан шиг санаж байна. 1-рт: Vision буюу ирээдүйн хар зургийг гаргах чадвар, 2-рт: Empowerment буюу бусдад эрч хүч өгч, хүмүүсийг хөдөлгөж, өөрчлөл хийх чадвар, 3-рт: Result буюу Үр дүн гаргаж, зорьсондоо хүрэх чадварыг хамгийн гол зарчим болгодог гэсэн байсан.
Тэгэхээр энэ бүхнээс дүгнэхэд тэтгэлэг гэдэг бол зүгээр л онц сурлагатанд өгдөг зүйл биш болох нь харагдаж байгаа юм. Хэзээ нэгэн цагт тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөхдөө эдгээр common value-ыг гарган харж, би энэ шаардлагуудыг хангаж байна уу гэж өөрөөсөө асууж байгаарай гэсэндээ үүнийг тусгайлан бичлээ.
Ямар тэтгэлэгүүд хамгийн “ойр” вэ?
Монголчуудын хувьд, Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, Японы ЖАЙКА болон ОУВС-тай хамтарсан тэтгэлэгүүд, хуучнаар Соросын сан, мөн АНУ-ын Засгийн Газраас ЭСЯ-аараа дамжуулан жил бүр зарладаг Fulbright, Hubert H.Humphrey зэрэг тэтгэлэгт хөтөлбөрүүд байна. Мөн Ротари олон улсын сайн дурын байгууллагаас маш их тэтгэлэг олгодог. Rotary Foundation гэхэд жил бүр дэлхийн хэмжээнд зөвхөн нэг төрлийнхөөс 900 оюутанд тэтгэлэг олгож байгаа. Ийм маягийн дөрвөн ч төрлийн тэтгэлэг бий. Миний хувьд 2003 онд, Америкийн Дикинсон мужийн Ротари клубээс хоёр жил Австралид магистраар сурах, 25.000 ам.долларын тэтгэлэгийг хожиж байлаа. Одоо би Хэрхэн хожсон, юу хийсэн талаараа дараагийн бүлэгт тодорхой бичсэн байгаа. Харин Ротаригийн тэтгэлэгүүдийн талаар www.rotary.org сайтнаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Танд зөвлөхөд, сурах гэж буй сургуулийнхаа вебсайт болон гадаад оюутанд зориулсан гарын авлагуудыг маш сайн уншиж танилцах хэрэгтэй. Тэнд гадаад оуютанд тэтгэлэг олгодог эсэх, ямар төрлийн, хэдий хэмжээний тэтгэлэг олгодог, ямар шаардлага тавигддаг, ямар бичиг баримтыг хэзээ бүрдүүлж өгөх хэрэгтэй гэх мэт бүхий л мэдээллүүд байдаг
СУРАГЧ ТЭТГЭЛЭГ” ХӨТӨЛБӨР БYГДЭД НЭЭЛТТЭЙ
Ерөнхий шалгалтын дvн гарч энэ жил 11 дvгээр анги төгссөн хvvхдvvд их, дээд сургуульд элсэхээр сонголтоо хийж байгаа энэ vед “Тэтгэлэг” клубээс дотоод, гадаадын их, дээд сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцах боломжийн талаар мэдээлэл өглөө.Энэ нь Монголын сурагчдын холбооны дэргэдэх клуб юм. Дотоодын тэтгэлгийг зөвхөн оюутан бус сурагчид ч хvртэх боломжтой аж. Яагаад гэвэл их, дээд сургуулиас гадна ерөнхий боловсролын сургуулиуд ч бий. Мөн гадаадын их, дээд сургуульд ч сурах боломжтой юм. Эхлээд дотоодын тэтгэлгийн талаар сонирхуулъя. Энэхvv хөтөлбөрт хувийн их, дээд сургууль, ахлах дунд сургуулиуд оролцож байгаа аж. Тухайлбал, энэ жил 11 дvгээр анги төгсч байгаа сурагчид уламжлалт анагаах ухаан, эм зvйн “Монос”, Монгол-Шведийн хамтарсан “Сод хийморь”, Монгол-Солонгосын техникийн коллеж, компьютер техникийн “Цахим”, “Интерменежмент”, “Тvшээ”, “Эко Ази”, “Хэл иргэншил” гэсэн есөн сургуульд тэтгэлгээр суралцах боломжтой юм байна.
Дээд сургуулийн тэтгэлэг нь дөрвөн жилийн сургалтын төлбөр байх нь. Харин ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Гурван тамир”, “Хишиг”, “Эрдэм төгс” сургуульд тэтгэлгээр сурах боломжтой. Учир нь дээрх сургуулиуд нь өндөр төлбөртэй хувийн сургууль юм байна. Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт 6-22 насны хот, хөдөөгийн сурагчид, энэ жил 11 дvгээр анги төгсч буй хvvхдvvд хамрагдаж болно. Та бvхэн тэтгэлэг хvртэхэд тодорхой шалгуурыг давах бөгөөд өөртөө итгэлтэй, зорилготой, авьяас чадвартай, нийгмийн идэвхтэй хэн ч оролцож болно. “Сурагч тэтгэлэг” хөтөлбөрт оролцох эхний хэсгийг нийслэл, Дархан, Эрдэнэтээс нэг хэсгийг сонгох бол нөгөө хэсгийг хөдөө орон нутгаас сонгон шалгаруулах аж. Бvртгэл нь өнгөрсөн сарын 10-наас энэ сарын 10-ныг хvртэл vргэлжилж байгаа бөгөөд шалгаруулалтыг 20 хvртэл хийх юм. Эхний шалгаруулалтыг тухайн хvvхдийн гаргасан амжилт, ирээдvйн төлөвлөгөө, тухайн сургуулийг сонгох болсон шалтгаан болон мэргэжил сонголт, авсан шагнал урамшуулал, амьдралын төвшинг харгалзана.
Дараагийн шатанд шалгарсан хvvхдvvдээс өөрийгөө илэрхийлэх чадварыг шалгах зорилгоор ярилцлага авч Сурагчдын холбооны удирдлага болон тухайн сургуулийн захиргааны хурлаар хэлэлцэж сонгох юм байна. Тэгэхээр хэн ч тэтгэлэг хvртэх бvрэн боломжтой гэж хэлж болно. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд хэрвээ тэтгэлэгт хамрагдвал суралцах хугацаандаа ямар амжилт гаргаж чадах тухайгаа товч бөгөөд тодорхой тусгасан “Миний ирээдvйн зорилго” эссэг гараар бичнэ. Мөн “Сурагч тэтгэлэг”-т хамрагдахыг хvссэн өргөдөл, дvнгийн хуулбар, иргэний vнэмлэх буюу төрсний гэрчилгээний хуулбар хэрэгтэй. Энэхvv тэтгэлэгт 70 гаруй хvvхэд хамрагдаад байгаа бөгөөд энэ жил 20 хvvхдийг сонгож 4-11 жилийн хугацаанд vнэ төлбөргvй сургах тэтгэлэгт хамруулах нь.
ГАДААДАД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ УУ
Сvvлийн vед гадаадад сурч мэдлэг боловсролоо дээшлvvлэх, өндөр хөгжилтэй орны оюутнуудтай мөр зэрэгцэн суралцах хvсэлтэй залуус олон болсон билээ. Мэдээж гадаадын их, дээд сургуулиудын төлбөр маш өндөр байдаг болохоор хvссэн хvн бvр суралцах боломжгvй байдаг. Төлбөрөө төлөх чадвартай нь хvссэн сургууль, мэргэжлээ сонгоод төвөггvй явж байхад боломжгvй нь хаана, хэнд хандахаа тэр бvр мэддэггvй. Олон хvн гадаадад тэтгэлгээр суралцахыг хvсдэг ч яаж тэтгэлэг хvртэх, аль сургуульд ямар тэтгэлэг байгааг олж мэдэж чаддаггvй. Тэгвэл Сурагчдын холбооны дэргэдэх “Тэтгэлэг” клуб гадаадад тэтгэлгээр хэрхэн суралцах талаар залууст vнэ төлбөргvй мэдээлэл өгч тэдэнд аль болох тэтгэлэг олж өгөх зорилгоор ажилладаг юм байна. Тус клубийнхэн өндөр хөгжилтэй орнуудын нэр хvндтэй сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэй суралцах, мөн 100 хувийн тэтгэлгээр сургадаг 20 гаруй их, дээд сургуулийн талаар дэлгэрэнгvй мэдээлэл өгнө. Олон орны сургуулиудын мэдээллийг тэд цуглуулж залуустаа туслахад бэлэн болжээ.
Ер нь зөвхөн сургалтын төлбөр, эсвэл ном сурах бичгийн vнэ, амьжиргааны зардлыг даадаг тодорхой хэмжээний тэтгэлэг байдаг аж. Гэхдээ тус клубийнхэн зөвхөн 100 хувийн тэтгэлгээр суралцах хvсэлтэй хvмvvст туслах зорилготой юм байна. Энэ ажлыг зохион байгуулагчид нь өөрсдөө гадаадад тэтгэлгээр суралцсан, мөн сурч байгаа оюутан байдаг аж. Тиймээс монголчууд бид энд олон орны сургуулиудад тэтгэлгээр суралцах бvрэн боломж байгааг тэд олж мэджээ. Хэлтэй бол хөлтэй гэдэг. Та гадаадын сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцахаар шийдсэн бол эхлээд хэлнийхээ мэдлэгийг сайжруулах хэрэгтэй гэдгийг сануулъя. Сургуулиудын талаар дэлгэрэнгvй мэдээллийг “Тэтгэлэг” клубээс авч тэтгэлэг авахын төлөө олон орны хvvхдvvдтэй өрсөлдөөрэй. Ямартай ч англи хэл мэддэг, мэдээллийг өөрсдөө хайж олох боломжтой хvмvvст тэтгэлэг хvртэж болох хэрэгтэй вэб хаягуудыг өгье.
ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ ХАЙГААРАЙ
www.ed.gov
АНУ-ын боловсролын систем болон санхvvгийн тусламжийн мэдээлэл
www.internationalstudent.com
Олон улсын оюутны даатгал, сургалтын тэтгэлэг, зээл, сургууль хайх мэдээлэл, зөвлөгөө
www.aauw.org
Их, дээд сургуульд суралцагч эмэгтэйчvvдийн холбооноос АНУ-д дээд боловсрол эзэмших хvсэлтэй гадаадын 58 хvртэл тооны эмэгтэй оюутанд тэтгэлэг олгодог
www.nafsa.org
Энд санхvvгийн эх сурвалж хэрхэн хайж болон сургалтын тэтгэлэг авахыг хvсвэл хэзээнээс яаж төлөвлөх тухай тодорхой заавар зөвлөгөө өгсөн байдаг.
www.edupass.org
Бакалаврын сургалтад хамрагдах хvсэлтэй оюутнуудад зориулсан мэдээлэл
www.isoa.org
АНУ-д одоо суралцаж байгаа болон төгссөн оюутнуудын удирддаг байгууллага бөгөөд АНУ-д сурч байгаа гадаад оюутнуудын эрх ашгийн төлөө vйл ажиллагаа явуулдаг
www.iefa.org
Сургалтын тэтгэлэг санхvvгийн тусламж хаанаас авч болох тухай хамгийн өргөн сонголт бvхий мэдээлэл
www.ned.org
Ардчилалтай холбоотой чиглэлээр суралцах оюутнуудад тэтгэлэг олгодог
www.fastweb.com
Бакалавр, магистрын зэргээр сурахад зориулсан 100 гаруй төрлийн тэтгэлгээс өөртөө тохирохыг сонгож болно.
www.finaid.org
Энэхvv хуудсанд санхvvгийн дэмжлэг, тэтгэлэг хvртэхийн тулд хаанаас яаж мэдээлэл олж авах тухай бий.
www.college-scholarships.com
АНУ-ын их, дээд сургууль, коллежvvдийн тухай мэдээлэлтэй тус хаягаас vнэ төлбөргvй санхvvгийн дэмжлэг хайхаас гадна SAT, ACT шалгалтад хэрхэн амжилттай бэлтгэх тухай зөвлөгөөг авч болно.
|
2009-12-17 -