***GEGEEHEN* *GOOD*
2009-01-14
Мэдлэгийн түвшин тогтоох шалгалт
АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Их Британи гэх мэт улсад коллеж, их дээд сургуульд элсэн сурахыг хүсвэл түвшин тогтоох шалгалт өгч, тухайн сургууль, хөтөлбөрийн шаардлагыг хангах чадвартай болохоо батлах хэрэгтэй болдог. Түвшин тогтоох шалгалтуудын талаар тодорхой мэдээлэл, тэдгээрт бэлдэх сурах бичиг, материалууд БЗМТ-н номын санд байдаг.
- TOEFL: Англи хэлээр сургалт нь явагддаг гадаадын аливаа сургуульд элсэхийг хүссэн англиас бусад хэлээр яригч орны иргэд хэлний мэдлэгийн түвшин тогтоох энэхүү шалгалтыг өгөх шаардлагатай болдог. Шалгалтыг хэрхэн өгдөг, яаж бүртгүүлэх тухай мэдээллийг http://www.toefl.org хуудаснаас олж үзэх боломжтой.
- GRE: Энэхүү шалгалтыг баклавраас дээш шатны зэрэг буюу магистр, докторын зэрэг горилон суралцах тохиолдолд өгөх шаардлагатай болно.Хаана хэзээ өгч болох тухай мэдээллийг http://www.gre.org/splash.html хуудаснаас авна уу?
- SAT I: Өгөгдсөн хэд хэдэн хариултуудаас зөвийг нь сонгох хэлбэрээр явагддаг уг шалгалт 3 цаг үргэлжлэх бөгөөд хэлний болон математикийн ерөнхий мэдлэгийг сорино. Ихэвчлэн АНУ-н сургуулиудад баклаврын зэрэг горилон сурахад шаардагдана. Тодорхой мэдээллийг http://www.collegeboard.com хуудаснаас олж үзнэ үү?
- GMAT: GMAT-н шалгалтыг эдийн засаг, санхүү, менежмент, бизнесийн чиглэлээр баклавраас дээгүүр зэрэг голион сурахыг хүссэн тохиолдолд өгөх хэрэгтэй болдог. Бусад мэдээллийг http://www.gmac.com/ хуудаснаас авах боломжтой.
- LSAT: Law School Admission Test нь хуулийн холбогдолтой мэрэгжил эзэмшихээр магистр, докторын зэрэг горилон өргөдөл гаргах үед шаардагддаг. http://www.lsac.org/.
- IELTS: International English Testing System нь Англи, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад ажиллаж суралцахад шаардагддаг англи хэлний тvвшин тогтоох шалгалт юм. IELTS нь соносх, унших, бичих, м?н ярих гэсэн 4 хэсгээс бvрдэнэ. http://www.ielts.org
- ACT: American College Testing шалгалт нь АНУ-н коллеж их дээд сургуулиудад баклаврын зэргээр сурахад шаардагдах бөгөөд Англи хэл, математик, уншиж ойлгох, байгалийн шинжлэх ухаан гэсэн үндсэн сэдвүүдээр сурагчдын ерөнхий мэдлэгийг сорих зорилготой. АСТ-г SAT шалгалтын адил өргөн хэрэглэхгүй боловч сургуулиуд аль алинийг нь хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар бусад дэлгэрэнгүй мэдээллийг http://www.act.org/ хуудаснаас лавлана уу?
- CSA: Clinic Skills Assessment нь АНУ-д мэрэгжлийнхээ чиглэлээр ажиллаж амьдрах хүсэлтэй буюу мэрэгжил дээшлүүлэхийг зорисон гадаадын анагаах ухаан, эмнэлэгийн мэрэгжилтнүүдийн өгдөг шалгалт. http://www.ecfmg.org/
- MCAT: Анагаах ухааны чиглэлээр суралцах тохиолдолд зайлшгүй мэдэж байх шаардлагатай шинжлэх ухааны ойлголтууд, суурь мэдлэг, түүнчлэн бичгийн болон сэтгэн бодох чадварыг шалгадаг тест юм. Шалгалтын оноо хэлний чадвар, физик, бичиг, биологи гэсэн хэсгүүдээр тус тус дүгнэгдэн гарна. http://www.aamc.org/students/mcat/.
- TOEIC: Test of English for International Communication -нь албан ёсны хэл нь англи бус орны иргэд ажлын орчинд анги хэлээр хэрхэн чөлөөтэй харилцах чадвартай болохыг дүгнэх зорилготой тест юм. http://www.toeic.com/
- USMLE: АНУ-д эмчилгээ хийх эрх олж авахын тулд өгөх гурван үе бүхий шалгалт http://www.usmle.org/.
- ITP-TOEFL: Оюутан залууст TOEFL -н шалгалтад бэлдэхэд нь баримжаа олгох үүднээс БЗМТ албан бус буюу ITP-TOEFLен шалгалт зохион байгуулдаг. Хямд үнээр уг шалгалтыг өгснөөр шалгалтын унших, сонсох, бичгийн хэсгүүд тус бүр дээр ямар оноо авч буйгаа мэдэх бөгөөл ингэснээр албан ёсны шалгалт өгөхөд цагаа зөв зохицуулах гэх мэт туршлагатай болно. АНУ-н зарим сургуульд энэхүү шалгалтын оноог хүлээн зөвшөөрөх нь байдаг агаад зарим тохиолдолд уг оноогоо ашиглан тодорхой нөхцлөөр сургуульд элсэх хүсэлт гаргаж болдог.
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
2009-01-31 - bayarallaa