БНХАУ-д суралцахыг хvсэгчдэд
Улс орны маань гадаад харилцаа өргөжин хөгжихийн хирээр хvн бvр л гадаад аль нэгэн өндөр хөгжилтэй оронд очиж мэргэжил эзэмшиж авахыг хvсэх нь их болжээ. БНХАУ хэдийгээр хөгжингvй орон хэмээн одоохондоо хэлэгддэгvй ч тvvний өнөөгийн хөгжлийн хурдац нь энэ орон тун удахгvй бас нэгэн хvчирхэгжин хөгжиж буй орон боно гэдэгт эргэлзээ vл төрvvлнэ. Нөгөө талаар манай оронтой хөрш зэргэлдээ, эдийн засгийн том тvнш гэдэг утгаараа ч Монголчуудын сонирхлыг татдаг билээ. vvний нэг илрэл нь сvvvлийн хэдэн жил тус улсад суралцах Монгол оютан залуусын тоо эрс өсч байгаа явдал юм.
БНХАУ-ын их дээд сургуулиудын сургалтын систем нь ерөнхийдөө хуучин социалист системийн хэв журам дээр тулгуурласан боловч бас дотроо шинэ дэвшилтэт арга барилийг зохих хэмжээгээр тусгасан байдаг билээ. Суралцахыг хvсэгч 10 жилийн сургууль болон 1 жил их дээд сургуульд суралцсан боловсролтой байх шаардлагатай.Сургуульд орохын өмнө хэлний бэлтгэлийг 1 жилийн хугацаанд (хичээлийн 2 улирал) хийх ба улирлын төгсгөлд хэлний төвшин тогтоох ХСК шалгалтанд орж тэнцсэн байх ёстой. Байгалийн ухааны чиглэлээр суралцах бол ХСК 3-р зэргийг,нийгмийн ухааны чиглэлээр бол ХСК 4-р зэргийг хангасан байх ёстой.(ХСК нь 1-8
зэрэг байдаг.1 нь хамгийн доод зэрэг), хэрэв элсэгч өөрөө хэлний зохих бэлтгэлтэй бол шууд ХСК шалгалтийг өгч болно. Ерөнхий ажиглагдсан зvйл бол манай 10 жилийн дундаж сурагчийн сурлагын тvвшин эндэхийн дээд сургуульд элсэгчийн доод тувшингээс хол доор зөрvvтэй санагдсан.
Элсэлт
Ихэнх сургуулиуд элсэлтийн шалгалт шаардахгvй. Гэхдээ зарим нэг томоохон сургуулиуд, ялангуяа Бээжингийн сургуулиудад (Бээжингийн Их Сургууль, Рэн Мингийн Их Сургууль,Цинг Хуа Их Сургууль. зэрэг) элсэх нь нилээд хэцvv, урт дараалал, элсэлтийн шалгалт зэрэг нь хvнд байдаг.
Хичээлийн жил эхлэхээс дор хаяж 2 долоо хоногийн өмнө сургуульдаа очиж бvртгvvлж хэлний бэлтгэлдээ орох хэрэгтэй. Бvрдvvлэх материалд:хэрвээ хэлний биш мэргэжилээр сурах гэж байгаа бол ерөнхийдөө Монголд дээд сургуулид 1 жил сурсан тухай тодорхойлолт, дvнгийн хуулбар
орчуулагтайгаар, өргөдөл,цээж зураг г.м багтана. Хятад хэл сурах гэж буй бол ямар нэгэн шалгалт байхгvй шууд орж болно. Мэргэжлийн ангид суралцах гэж байгаа бол хэлний бэлтгэлдээ шууд
орох боловч зарим нэг сургууль улирлын төгсгөлд суурь хичээлээр шалгалт авдаг журам бий.
Сургалт:
Хэлний бэлтгэл дууссаны дараа ирэх жилийнхээ 9 сараас мэргэжлийн хичээлдээ суух ба ихэнх мэргэжил 4 жил суралцдаг. Хичээлийн жил манайхтай ойролцоо намар эхэлж өвөл амраад хавар 7 сарын дундуур дуусна.Суралцагчийн зvгээс суурь хичээлийн мэдлэгийг (математик, нийгэм, хими, физик г.м) нилээд өндөр төвшинд шаарддаг.
Бие даалтын гол сургалтын хэлбэртэй. Багш оюyтантай шууд харьцаж хичээлийн зөвлөгөө өгөх нь ховор. Хичээл нь ихэвчлэн лекц хэлбэрээр ордог. Цөөн тооны хичээлээс бусад ихэнх хичээлvvдийг сонгох боломжгvйгээр шууд цаанаас нь хувиарласан байдаг. Нэг улиралд 5-13 төрлийн хичээл vздэг. Хичээлээс бусад цагуудад хятад оютануудын хувьд бие даан суралцах болон гэрийн даалгавараа хийхэд л бvх цагаа зарцуулна.
Дотуур байр:
Сургуульдаа ихэвчлэн дотуур байранд амьдрана. Гадаад оюутны хувьд тусгай дотуур байр байх ба нэг өрөөнд 2 оюутан, зарим тохиолдолд 1 оюутан байна. Зарим томоохон сургуулиудад зэрэглэл бvхий өрөөнууд байдаг. Байрны vнэ нь хоногийн 2,5-15$. Өөрөө хvсвэл гадуур орон
сууцны байранд амьдарч бас болдог сургуулиуд бий.
Сургалтын төлбөр:
Сургалтын төлбөр дунджаар жилийн 1500-2500$. Томоохон хотуудын нэр хvндтэй сургуулиудын хувьд 2000$-аас дээш байдаг.
Гол гол сургуулиуд:
Бээжингийн Их Сургууль,
Цинг Хуа-ийн Их Сургууль,
Рэн Мингийн Их Сургууль,
Фу Даний Их Сургууль.,
Зиао Тонгийн Их Сургууль,
У Хан-ийн Их Сургууль,www.whu.edu.cn
Минг Зу-ийн Их Сургууль,
Бээжингийн Хэл ба Соёлын Их Сургууль,
Гуо Зи Зинг Мао-ийн Их Сургууль.
Эдгээр нь гадаад оюyтан хамгийн ихээр авдаг сургуулиуд юм. Зарим сургууль 4000 гаран гадаадын оюутан авдаг ч бий.
Виза:
Оюутан болмогц тань оршин суух ногоон vнэмлэхийг сургуулиас тань хариуцаж олгоно.Тэр нь 1 жилийн хугацаанд хvчинтэй байх ба жил бvр сунгуулж байдаг.
Сургуулийн журам:
Ихэнхи сургууль, оюутан хэрвээ суралцах бvх хугацааны явцад 25-с дээш кредит хичээл дээр хангалтгvй дvн vзvvлбэл мэргэжлийн зэрэг олгохгvй жхурамтай. Тэр нь ойролцоогоор 7 хичээл орчим. Дахин шалгалт өгөөд тэнцсэн байсан ч тvvний кредит цагийг тооцохгvй.Хичээл нь 100 баллийн системтэй. Улирлын дvнг улирлын эцсийн шалгалтаар тодорхойлно. 60%-с дээш бол тэнцсэнд тооцдог.
Х.Ганболд
|