***GEGEEHEN* *GOOD*

2009-01-14

oyutnii tetgeleg*2

Ангилал: Medeelleer bombogdii

 

ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН, МАГИСТРАНТ
ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛЖ БУЙ ТУХАЙ

Монгол улсын иргэд гадаадын их сургууль, коллежид дараах хэлбэрээр суралцах боломжтой.
Yvнд:
1. Гадаад орны Засгийн газар, олон улсын байгууллагын тэтгэлгээр
2. Монгол улсын Засгийн газрын тэтгэлгээр
3. Хувийн шугамаар

Гадаад орны Засгийн газар, олон улсын байгууллагын тэтгэлгээр суралцах хүмүүсийг хоёр талын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцлийн дагуу сонгон шалгаруулж элсүүлдэг. Энэ шугамаар жил бүр гадаадын 14 оронд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу оюутан суралцуулахаар илгээж байна. 2004 оны 12 дугаар сарын байдлаар манай нийт 1365 оюутан бакалаврын төвшний сургалтанд, гадаадын 8 оронд манай нийт 219 магистрант, докторант 2 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тус тус суралцаж байна (энэ талаар дэлгэрэнгvй мэдээллийг 1 дvгээр хавсралтаас харна уу). Ийнхүү суралцуулах оюутныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын баталсан �Гадаадад суралцуулах оюутан сонгон шалгаруулах журам� (3 дугаар хавсралтаас харна уу)-ын дагуу сонгон шалгаруулдаг. Суралцах нөхцлийн хувьд орон орноос хамаарч өөр байдгийг анхаарах хэрэгтэй.
Монгол улсын Засгийн газрын тэтгэлгээр өндөр хөгжилтэй орны нэр хvндтэй их сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалах сургалтад явуулах ажил 1997 оноос эхэлсэн. Энэ хөтөлбөрт хамрагдах хvмvvсийг сонгон шалгаруулахад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталсан �Өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг сонгон шалгаруулах журам� (4 дvгээр хавсралтаас харна уу)-ын дагуу зохион байгуулдаг. 1997 оноос хойш нийт 31 оронд 813 магистрант, докторант Монгол улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцсан байна (энэ талаар дэлэгэрэнгvй мэдээллийг 2 дугаар хавсралтаас харна уу). Энэ магистрант, докторантуудын дийлэнх нь АНУ, ХБНГУ, Англи, Япон, ОХУ, Австрали улсын их, дээд сургуульд эдийн засаг, санхүү, удирдлага, боловсрол, инженер, технологи, эрүүл мэнд, хууль, байгалийн ухаан, мэдээлэл зүйн чиглэлээр суралцсан байна.

Суралцуулах орон, мэргэжлийн чиглэл, хүний тоо, бүрдүүлэх бичиг баримт, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нөхцлийг жил бүрийн эхний хагас жилд багтаан шалгалт эхлэхээс 14 хоногийн өмнө �Өнөөдөр�, �Өдрийн сонин�, �Зууны мэдээ� гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарладаг. Шалгалтын тухай зарлалыг мөн яамны үүдний самбар болон яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn)-ын �зар мэдээ�, �мэдээлэл� гэсэн хэсгvvдээс унших болон хэвлэн авч болно. Иймд гадаадад суралцах боломжийг эрэлхийлж байгаа оюутан, залуустаа 7 хоног бvр яамны веб хаяг руу орж байхыг зөвлөж байна. Сонгон шалгаруулалт голдуу 1-6 сард явагдаж байна.
Мэргэжлийн чиглэлийг тогтоохдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, яамд, агентлаг, тусгай газрууд, боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагуудаас ирvvлсэн суралцуулах мэргэжлийн чиглэл, улсын нэр, хяналтын тооны захиалга, Засгийг газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, үндэсний болон дэд, дэмжих хөтөлбөрvvд, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төлөв байдал зэргийг харгалздаг.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн материалыг хvлээн авах талаас ирүүлдэг зааврын дагуу бүрдүүлэн тухайн улсын ЭСЯ-тай хамтран холбогдох газарт нь хүргүүлж, суралцуулах асуудлыг шийдвэрлүүлдэг.
2005-2006 оны хичээлийн жилийн байдлаар ОХУ-д 140, Унгарт 5, Польшид 10, Энэтхэгт 15, Туркэд 30-45 (хэлбэлздэг), Болгарт 1, Вьетнам 20 (энэ жилээс нэмэгдсэн), Украинд 5, БНХАУ-д 50 (энэ жилээс нэмэгдсэн), Солонгост 5, Японд 30-35 (хэлбэлздэг), Кубад 4 (биеийн тамирын чиглэлээр 2 хvн нэмэж авдаг), Чехэд 4, Казахстанд 4 хvнийг хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын төвшний сургалтад тус тус хамруулах боломжтой байна. Өөрөөр хэлбэл нийт 14 оронд 323-345 хүнийг бакалаврын төвшинд суралцуулахаар байна. Энэ нь өмнөх 2004 оныхтой харьцуулахад бакалаврын түвшинд суралцагчдын тоо 35-57 хvнээр буюу 12-20%-иар өсөх боломжтой байна гэдгийг харуулж байна.
Харин магистрын төвшинд Солонгост 1, Энэтхэгт 15, Туркэд 15, докторын төвшинд ОХУ-д 50, Чехэд 4, Украинд 2, Болгарт 1, Польшид 2 хvнийг хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу суралцуулахаар байна. Өөрөөр хэлбэл нийт 8 оронд 90 хvнийг магистр, докторын төвшинд суралцуулна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад магистр, докторын төвшинд суралцагчдын тоо 6 хүнээр буюу 7%-иар өсөх боломжтойг харуулж байна.
Япон, Хятад, Энэтхэг улсад суралцах хүмүүсийн шалгалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа. Иймд тодорхой мэдээллийг тухайн ЭСЯ-даас авч болно.
Хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын төвшинд суралцах хvсэлтэй хүмүүсийг дээр дурдсан �Гадаадад суралцуулах оюутан сонгон шалгаруулах журам�-ын дагуу сонгон шалгаруулж байна.
Энэ журмын дагуу сонгон шалгаруулалтад аттестатчилагдсан буюу магадлан итгэмжлэгдсэн, төрийн болон төрийн бус өмчийн их сургууль, дээд сургууль, коллежийн 1-2 дугаар ангид 3-аас дээш голч дvнтэй суралцаж байгаа оюутнуудыг сургуулийн тодорхойлолтыг үндэслэн сурч байгаа мэргэжлийн чиглэлээр нь оруулж байгаа. Мөн гадаадад нэг хичээлийн жилээс багагvй хугацаагаар зөвхөн хэлний бэлтгэлд суралцаж төгссөн хүнийг шалгалтад оруулдаг. Харин хувиараа үндсэн сургалтад хамрагдаж байгаа хүмүүсийг шалгалтад оруулдаггүй.
Шалгалтад оролцох хvмvvс доор дурдсан материалыг бүрдүүлж, зарлагдсан өдөр бүртгэх байранд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Yүнд:
а.1, 2 дугаар ангийн сурлагын дүнгийн үзүүлэлт
б. Бүрэн дунд боловсролын vнэмлэхийн хуулбар /нотариатаар
баталгаажуулсан/
в. Шалгалтад орохыг зөвшөөрсөн сургуулийн захиргааны албан бичиг
/бүрэлдэхүүний сургуулиас шууд нэр дэвшигдсэн оюутны материалыг
Хүлээж авахгvй/
г. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /шалгалтын үеэр
авч ирэх/
д. 3х4 хэмжээний 1 хувь цээж зураг
Сургуулиуд шалгалтад орох өөрийн оюутны нэрсийг шалгалт эхлэхээс 5-аас доошгvй хоногийн өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирvvлнэ. Ингэхдээ их сургуулиас 6 хvртэл, дээд сургууль, коллежиос 3 хvртэл оюутан нэг хуваарь дээр өрсөлдөхөөр тооцно.
Бүртгэл нь шалгалт эхлэхээс 2 хоногийн өмнө дуусна. Хугацаанаас хоцорсон оюутныг бүртгэхгvй.
Сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тухайн орноос манай оронд суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг. Сонгон шалгаруулалттай холбогдох зардлыг оюутнууд өөрсдөө хариуцдаг.
Бүртгүүлсэн оюутнууд нь мэргэжлийн суурь шалгалт буюу гадаад хэлний шалгалтыг тест хэлбэрээр өгнө. ОХУ, Украин, Казахстанд суралцах оюутнууд орос хэлний, бусад оронд суралцах оюутнууд англи хэлний шалгалт өгнө. Мэргэжлийн суурь шалгалтын төрөл нь суралцах мэргэжлээсээ шалтгаалан өөр өөр байдаг.
Суралцах мэргэжлийн чиглэл Авах шалгалт:
1. Эдийн засаг, менежмент, физик, математик, компьютер, программ хангамж, инженер, инженер механик, инженер технологи, геодези, цаг уур, ус хангамж, электроник, эрх зvй, философи, сэтгэл судлал, сурган хvмvvжvvлэх ухаан, социологи архитектор
- Математик
- Англи хэл /орос хэл/
2. Малзvй, мал эмнэлэг, агрономи, биологи, биотехнологи, ой судлал, анагаах ухаан, хими, хими технологи, металлург,, арьс шир, хvнс, нийтийн хоол, материал судлал материалын технологи, хэвлэлийн технологи
- Хими
- Англи хэл /орос хэл/
3. Түүх, газарзүй, улс төр, музей судлал, утга зохиол, сэтгүүл зvй, олон улсын харилцаа, орон судлал
- Нийгмийн тухай мэдлэг
- Англи хэл /орос хэл/
4. Соёл урлаг, биеийн тамир, спорт, дизайн, дүрслэх урлаг, кино, театр, цирк 1
- Мэргэжил
- Англи хэл /орос хэл/
5. Бvх төрлийн гадаад хэлний орчуулагч
- Монгол хэл
- Англи хэл /орос хэл/
Шаардлагатай тохиолдолд энэ шалгалтад тэнцсэн соёл, урлаг, спортын салбарын оюутнуудаас мэргэжлийн онцлогтой уялдан тусгай шалгалт авч болно.
Мэргэжлийн суурь шалгалтад нийт онооны 50%-иас дээш оноо авсан оюутныг дараагийн шалгалтад оруулна. Дараагийн гадаад хэлний шалгалтад мөн 50%-иас дээш амжилт үзүүлбэл зохино.
Хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу магистрантур, докторантурт суралцуулах сонгон шалгаруулалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр /докторантурт бүртгүүлэх хүмүүс магистраас доошгүй/-аас доошгүй боловсролтой /сургалтын голч дvн нь 3,25-аас доошгvй байна/, мэргэжлээрээ 2 ба түүнээс жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын дадлага, туршлагатай, гадаадад суралцах хэлний бэлтгэлтэй хүмүүсийг оруулна.
Магистрантур, докторантурын шалгалтад оролцох хvмvvс доор дурдсан материалыг бүрдүүлж, зарлагдсан өдөр бvртгэх байранд ирж бүртгүүлнэ. Yүнд:
а. Өргөдөл
б. Иргэний vнэмлэх /шалгалтын vеээр авч ирэх/
в. 1 хувь цээж зураг /3*4 хэмжээтэй/
г. Хэлний мэдлэгийн тvвшин тогтоох шалгалт өгсөн баримт
д. Эрvvл мэндийн бичиг
е. Албан газрын тодорхойлолт
ж. Нотариатаар баталгаажуулсан бакалаврын болон магистр /докторантурт
хамаарна/-ын боловсрол эзэмшсэн тухай дипломын хуулбар, дүнгийн
жагсаалт;
з. Өөрийн судалгааны ажлын тухай товч хураангуй /4-5 хуудас/;
и. Эрдэм шинжилгээний бvтээлийн жагсаалт.
Бүртгүүлсэн хүмүүсээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан комисс хэлний болон мэргэжлийн шалгалт авч сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Шалгалтын комисс нь тухайн салбарын эрдэмтэн, их сургууль, коллежийн профессор, багш нараас бvрдэнэ. Сонгон шалгаруулалттай холбогдон гарах зардлыг шалгуулагч өөрөө хариуцна.
Гадаад хэлний шалгалтыг тест хэлбэрээр, мэргэжлийн шалгалтыг ярилцлага хийх, реферат бичүүлж хамгаалуулах хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтын агуулга нь шалгуулагчийн мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын төвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практикийн ач холбогдол, суралцаж ирээд хийх ажлын талаар vнэлгээ өгөхөд оршино. Мэргэжлийн болон хэлний шалгалтын доод босго оноо нь нийт онооны 60%-иас доошгуй байна.
Шалгалтын нийлбэр оноог баримтлан, мэргэжлийн чиглэл, хяналтын тоонд багтааж шалгаруулна. Бакалаврын төвшинд шалгуулагчдын оноо тэнцвэл сvvлийн улирлын шалгалтын дундаж дvнг харгалзах ба уг оноо мөн тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дундаж дүнг баримтлан шалгаруулна.
Гадаадын аль нэг оронд суралцах шалгалтад тэнцэж хvлээн авах талд материал нь хvргэгдсэн хvмvvсийг дахин өөр оронд суралцуулах шалгалтад оруулахгvй.
Шалгалтад орохдоо материалаа хуурамчаар бүрдүүлэх, шалгалтын асуултыг хариулах буюу дүгнүүлэхдээ бусдын дэмжлэг авах, вариант солих, тусгай бэлтгэсэн материал, ном, хэвлэл хуулж ашиглах, бусдад туслах, шалгалтад өөрийнхөө оронд хvн оруулах зэрэг хуурч мэхлэхийг оролдсон болон тухайн vед эрх бvхий байгууллагаас тавьсан нэмэлт шаардлага, шалгалтын дэгийг биелүүлээгvй гэх мэт зөрчил гаргасан хүмүүсийг шалгалтаас шууд хасч сургууль, албан газарт нь мэдэгдэнэ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь шалгалтад тэнцсэн хvмvvсийн материалыг хvлээн авах талаас ирvvлсэн зааврын дагуу бvрдvvлэн хvргvvлж, суралцуулах асуудлыг шийдвэрлvvлнэ.
Шалгалтанд тэнцсэн хүмүүсийг гадаадад суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авагч талаас ирүүлсэн урилга, суралцагчийн эрүүл мэндийн үзлэгийн магадлагааг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд гаргана.
Суралцахаар шийдвэр гаргуулсан хүмүүс нь тухайн орны эрх бvхий байгууллагаас хуваарилсан их, дээд сургуульд үнэ төлбөргvй суралцах ба амьжиргааны тэтгэлэг авна. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцна. Гадаадад суралцагчдын санхүүгийн нөхцөл орон орноосоо шалтгаалан өөр өөр байдаг.
Өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт Сургалтын төрийн сангийн зээлээр суралцах хүмүүсийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын баталсан �Өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг сонгон шалгаруулах журам� (3 дугаар хавсралтаас харна уу)-ын дагуу сонгон шалгаруулж байна.
Энэ журмын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам доор нэр дурдсан захиалагч байгууллагуудаас жил бүрийн нэгдүгээр сард багтаан тухайн салбарын тэргүүлэх чиглэлийн захиалгыг авч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, үндэсний болон дэд, дэмжих хөтөлбөрүүд, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төлөв байдалтай уялдуулж, мэргэжлийн чиглэлийг тогтооно. Тогтоосон мэргэжлийн чиглэл, суралцуулах хvний тоо, олгох санхүүжилтийн хуваарийг яам жил бүрийн 3 дугаар сард багтаан захиалагч байгууллагуудад хүргүүлнэ.
Захиалагч байгууллагууд:
1. Ерөнхийлөгчийн Тамгын Газар
2. Их Хурлын Тамгын Газар
3. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар
4. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
5. Сангийн яам
6. Хууль зvй, дотоод хэргийн яам
7. Гадаад хэргийн яам
8. Yйлдвэр, худалдааны яам
9. Байгаль орчны яам
10. Тvлш, эрчим хvчний яам
11. Эрvvл мэндийн яам
12. Хvнс, хөдөө аж ахуйн яам
13. Зам тээвэр, аялал жуулчлалын яам
14. Барилга, хот байгуулалтын яам
15. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
16. Батлан хамгаалах яам
17. Улсын мэргэжлийн хяналтын газар
18. Гамшигаас хамгаалах ерөнхий газар
19. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар
20. Монгол банк
21. Дээд шvvх
22. Улсын Ерөнхий прокурорын газар
23. Yндэсний статистикийн газар
Захиалагч байгууллагууд тухайн жилийн 4 дvгээр сард багтаан өөрийн захиалгаар өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах мэргэжил, хүний тоо, сонгон шалгаруулах нөхцлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана.
Шалгалтад оролцох хүмүүс нь зарлагдсан мэргэжлээр бакалавраас доошгvй боловсролтой (сурлагын голч дvн нь 3.5-аас доошгvй байна), мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, олон улсын нэр хүндтэй их сургуулийн үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн хvмvvс байх ёстой. Энэ тэтгэлэгт хамруулах гадаадын их сургуулиудын нэрсийн жагсаалтыг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсын нэр хvнд бvхий байгууллагуудаас гаргасан мэдээлэлд vндэслэн БСШУЯ жил бvр шинэчлэн зарлаж, шинэчлэгдсэн жагсаалтыг яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn)-ын �мэдээлэл� гэсэн хэсгийн �гадаадад суралцахыг хvсэгчдэд� зориулсан буланд байршуулсан байдаг мөн цаг үеийн холбогдолтой мэдээллийг манай сайтаас авах боломжтой юм.
Дээрх шаардлагыг бүрэн хангасан шалгалтад оролцох хүсэлтэй хүмүүс нь доор дурдсан баримт бичгийг бvрдvvлж, зарлагдсан хуваарийн дагуу холбогдох захиалагч байгууллагад бүртгүүлнэ:
а. Өргөдөл (тухайн чиглэлээр суралцахаар болсон зорилго, ийнхүү суралцахад өөрийгөө бэлтгэсэн байдал болон яагаад өөрийгөө энэ тэтгэлэгт хамаарагдах шаардлагатайг тайлбарласан үндэслэл, суралцаж төгсгөөд хийх ажлын тухай төсөөлөл, суралцахад шаардагдах дэмжлэг, нөхцлийг тодорхой илэрхийлсэн байна);
б. Иргэний vнэмлэх, тvvний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
в. Сvvлийн нэг жилийн дотор авахуулсан 1 хувь өнгөт цээж зураг (3*4 хэмжээтэй);
г. Энэ журмын 5-д заасан сургуулиас элсүүлсэн тухай албан захидал (тухайн сургуулиас захиалагчдад хаяглан битүүмжлэн ирүүлсэн байх);
д. Эрүүл мэндийн vзлэгт хамрагдсан тухай баримт (тусгай маягтын дагуу);
е. Ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллуулж байсан 2-3 байгууллагын болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх этгээдээс энэ мэргэжлээр суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон захидлыг битүүмжлэн захиалагчид ирүүлсэн байна);
ж. Бакалаврын болон магистр (докторантурт суралцах хүмүүст хамаарна)-ын боловсрол эзэмшсэн тухай диплом, дүнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
з. Өөрийн судалгааны ажлын тухай товч хураангуй (2000-аас илүүгvй үгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зүй, хvрсэн гол үр дүн, дүгнэлтээ илэрхийлсэн байна);
и. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторантурт суралцах хvмvvс заавал бүрдүүлнэ).
Захиалагч байгууллага сонгон шалгаруулалтыг энэхүү журмын дагуу ил тод, шударга зохион байгуулж, тухайн захиалгат ажлын байрын шаардлагыг бүрэн хангаж буй хүмүүсийг шалгаруулна. Сонгон шалгаруулалттай холбогдон гарах зардлыг шалгалтад оролцогч өөрөө хариуцна.
Захиалагч байгууллага нь шалгалтад тэнцсэн хvмvvстэй хоёр талын гэрээ (цаашид �гэрээ� гэнэ) байгуулна. Гэрээнд сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай төгсгөх, буцаан ирvvлэх, ажлын байраар баталгаатай хангах тухай тодорхой нөхцөл болон захиалагч, суралцагчийн харилцан хvлээх бусад эрх, vvрэг, гэрээний заалтууд зөрчигдсөн нөхцөлд хоёр талын хvлээх хариуцлагыг тодорхой тусгана.
Захиалагч байгууллага нь шалгалтад тэнцсэн хvмvvсийн баримт бичгийг сонгон шалгаруулалтын дvн, сайдын зөвлөлийн хурлын шийдвэр, гэрээний хамт жил бүрийн 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор БСШУЯ-нд ирүүлнэ.
�Өндөр хөгжилтэй орны их сургуульд Засгийн газрын тэтгэлгээр хүн суралцуулах асуудлыг зохицуулах зөвлөл� нь захиалагчдын сонгон шалгаруулалтын дүнг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад танилцуулна. Тэтгэлэг олгох эцсийн шийдвэрийг Боловсролын асуудал эрхэлсэн сайд гаргана.
Тэтгэлэг авахаар шалгарсан хүмүүсийн талаарх мэдээлэл (намтар, мэргэжил, боловсрол, ажил эрхлэлт, захиалагч, гэрээ, сурлага, санхүүжилт)-ийг яамны болон захиалагчийн Вэб сайтад байршуулан байнга шинэчилж байна. Магистрантурт суралцах хугацаа 2 жилээс, докторантурт суралцах болон нэг суралцагчид зээл олгох нийт хугацаа 3 жилээс илүүгvй байна.
Эхний санхүүжилтийг хагас жилийн, дараагийн санхүүжилтийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгоно. Дараагийн санхүүжилтийг олгох асуудлыг тухайн суралцагчийн суралцаж буй сургуулиас захиалагчид шууд хаяглан ирүүлсэн сурлагын дvн, дараагийн улиралд бүртгүүлсэн хичээлийн жагсаалтыг үндэслэн захиалагчаас ирүүлсэн тодорхойлолтын дагуу шийдвэрлэнэ.
 eh hubiig asuult netees abab,,,

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Миний сэтгэлийн толь

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. http://www.emsudlaach_sclub.mn
. http://www.moh.mn
. http://www.nchd.mn
. http://www.open-government.mn
. http://www.103.mn

Найзууд

. yuki
. xvv
. Tsogtbaatar
. donika
Бичлэг: 8 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax